Монгол Улсын Санхүүгийн Зохицуулах Хороо нь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран Засгийн газрын дэвшүүлсэн Мянганы Хөгжлийн Зорилтуудын ядуурлыг бууруулах зорилтын хэрэгжилтийг хангах болон даатгалын зах зээлийн чадавхийг бэхжүүлэх ажлын хүрээнд "Бичил Даатгалын Зах Зээлийн Чадавхийг Бэхжүүлэх” төслийг Люксембургийн Засгийн Газрын санхүүжилтээр 2009 оны 9 дүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ онд мөн үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Төсөл нь Төсөл хэрэгжих аймаг, дүүргийн бага орлоготой, нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн аливаа эрсдэлийг давах чадварыг нэмэгдүүлэх, Даатгагчтай хамтран бага орлоготой, нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд зориулсан, тэдний худалдан авах чадварт нийцсэн даатгалын бүтээгдэхүүнийг санал болгох, бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх чадавхийг нэмэгдүүлэх, Бичил даатгалын хууль, эрх зүйн орчинг сайжруулах, Бичил даатгалын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байна. Төслийн үйл ажиллагааны хүрээнд бага орлоготой иргэдэд чиглэсэн бичил даатгалын бүтээгдэхүүнийг танилцуулах нээлтийн ажиллагааг Номин даатгал, Хаан даатгал, УБ даатгал болон Тэнгэр даатгал зэрэг компаниуд бичил даатгалын бүтээгдэхүүн танилцуулах нээлтийн ажиллагааг 2014 оны 5-р сарын 5-ны Даваа гарагийн 11:00-14:30 цагт Дорнод аймгийн Хэрлэн сум дахь Засаг Даргын Тамгын газрын гадаа талбайд/ЗДТГ-ын Иргэний танхимд, иргэдэд зориулсан сургалтыг тус ЗДТГ-ын Иргэний танхимд тус тус зохион байгууллаа Тус ажиллагааны нээлтэнд аймгийн засаг захиргааны байгууллагууд, даатгалын компаниуд, албан журмын даатгалын холбоо, орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцох бөгөөд иргэдэд бичил даатгал, нийгмийн даатгал, албан журмын даатгалын ач холбогдлын талаар сургалтыг зохион байгуулж, бичил даатгалын бүтээгдэхүүнийг танилцууллаа. "Бичил даатгалын бүтээгдэхүүн”-ийг Дорнод аймгийн иргэдэд танилцуулснаар Төслийн зүгээс бага орлоготой иргэдэд хандсан бичил даатгалын бүтээгдэхүүнийг шалгарсан даатгалын компаниудаар дамжуулан хүргэх замаар иргэдийн эрсдэлийг бууруулах, даван туулах чадавхийг нэмэгдүүлэх, Тухайн орон нутагт, иргэдэд даатгалын талаарх хэрэгцээтэй мэдээллийг түгээх, даатгалын ач холбогдлыг ухуулан таниулах, бичил даатгалын бүтээгдэхүүнийг олон нийтэд танилцуулах, Хамтран ажиллах боломж бүхий төрийн болон төрийн бус байгууллага, бизнесийн (даатгалын) байгууллагуудад мэдээлэл түгээж, холбоо харилцаа, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх,Нээлтийн ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн түгээх замаар олон нийтэд бичил даатгалын шинэ бүтээгдэхүүний талаарх мэдээллийг өгч, сурталчлах,Тухайн аймгийн иргэдэд дээрх чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулснаар иргэдийн даатгалд хамрагдах боломж бололцоог нэмэгдүүлэх юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих