Энэ мэтээр эзэн Чингис хааны түүхтэй холбоотой газар нутаг Дорнод аймагт олон байдаг.
Сумын 4 р багийн нутаг Яхь нуурын өмнөд этгээдэд байх бөгөөд 2007 оны 09-р сарын 01-ний "Чингис хаан” экспедицээс уг газрыг харахад бүхэлдээ ил харагдахаар "Цав”-ын толгод дээр таних тэмдэг тавьж баталгаажуулсан байна.
"Монголын нууц товчоо”-нд тэндээс Тэмүжин Бэлгүтэй хоёр Дай сэцэний Бөртэ үжинийг эрэн Хэрлэн мөрөн рүү одов. Урьд 9-н настай бүхүйд үзэж ирснээс хойш уулзалдаагүй бүлгээ. Цэгцэр Чихургу хоёрын зуур Дай сэцэн Хонгирад тэнд нутаглах ажгуу. Дэй сэцэн Тэмүүжинийг үзэж, маш их баясаж Бөртэ үжиний эх Чотан нэртэй болой. Чотан охиноо үдэж, Хүрэлхү дотор Сэнгүр горхиноо бүхүйд хүргэж ирэв” хэмээсэн байдаг.
Мөн иймэрхүү түүхийг Лу. Алтан товч болон бусад түүхийн сурвалжуудад дурдсан байдаг.
www.discover-dornod.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих