Японы Киото хотоор зугаалж байсан жуулчин түрийвчээ хаяжээ.
Цагдаагаас лавлатал алдагдсан эд зүйлс хүргэгдэн ирсэн гэх ба доторх нь яасан болоо?
Нэгэн жуулчин Япон орноор аялж яваад түрийвчээ хаяж үүнийгээ эргүүлэн
олсон байдлыг хамт явсан найз нь зурганд буулгасан байна. Энэ тухай
гадны "Imgur" сайтад нийтэлтэл маш олон хүний анхаарлыг татжээ.
Түрийвчээ хаясан газар нь Киото хот.
Түрийвчинд япон иенээр 110 мянган иен, мөн америк доллар хэдэн зуун мянган иентэй тэнцэх хэмжээний байсан гэнэ.
Ойролцоогоор 2 цагийн дараа алдсанаа мэдсэн ба тэр даруйдаа цагдаагийн газарт мэдэгджээ.
Тэгтэл.... Түрийвчийг хэн нэгэн олоод цагдаагийн газарт хүргэсэн байжээ!
Мэдэгдсэн цагдаагийн хэлтсээс өөр хэлтэст хүргэгдсэн байна.
Түрийвчинд 3 сая 300 мянган төгрөг буюу япон иенээр 150 мянган иен байв.
Санаа нь зовсон залуу шууд л хүргэгдсэн байгаа цагдаагийн хэлтэс рүү явлаа.
Залуу түрийвч доторхоо хараад ихэд гайхжээ. Учир нь....
Бүх мөнгө нь хэвээрээ байсан юм!!!
Энэ явдалд сэтгэл нь хөөрсөн жуулчин маань япон хүмүүсийн талаар ийн үнэлсэн байна.
「Япон хүмүүс маш үнэнч юмаа!」гэжээ.
Би цагдаагийн газар хүргэж өгөөгүй ч гэсэн адилхан Япон хүний хувьд энэ үгийг сонсоод маш их баяртай байна.
Энэ нийтлэлийг уншсан хүмүүс Япон хүмүүсийн талаар гайхсан, бахархсан сэтгэгдлүүд ихээр бичсэн байна. Жишээ болгоход:
- Японы гайхалтай тал нь үүндээ л байгаа юм. Манай улсад байсан бол хэзээ ч ингэхгүй. (Европ)
- Япончууд энэ сайхан чанараараа өшөө их бахархаж болно шүү дээ. (АНУ)
- Хогийн сав байхгүй мөртөө хог ч байхгүй. Энэ удаагийн явдал үүнтэй адилхан хувь хүний л хүмүүжил юмдаа. (Хойд Америк)
- Ямар нэг зүйлээ унагаангуут газраас аваад араас гүйж ирээд өгдөг. Ер нь бол эсрэгээрээ аваад зугтдаг биздээ. (Ази)
Япон хүнийхээ хувьд энэхүү болсон явдлыг уншаад тун гайхсан. Нийгэм нь аюултай байдаг орны хүний хувьд авч үзвэл итгэмээргүй зүйл байж магад юм.
Эх сурвалж: jbc.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих