
Дорнод аймгийн Баяндун сумын Засаг дарга Х.Хүрэлчулуунаар ахлуулсан ажлын хэсэг Түргэн багт энэ сарын 13-14-ний өдрүүдэд ажиллалаа. Ажлын хэсэгт багийн Засаг дарга Ж.Цэвэгжав, багийн байгаль хамгаалагч Ц.Дашдорж, багийн эмч М.Өлзийчимэг, мэдээллийн ажилтан Д.Даваасүрэн, Эрүүл мэндийн төвийн жолооч Б.Идэрбат нар багтсан бөгөөд тэд багийн 38 өрхөөр орж өрхийн судалгаа болон өвс тэжээлийн нөөц шаардлагатай өрхийн судалгааг авсан байна.
Судалгаагаар нэг айл өвс, тэжээл огт байхгүй, найман айлд өвс нэн шаардлагатай байгааг тогтоожээ. Түүнчлэн багийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй-5 иргэн, ахмад настан-23, 0-5 насны хүүхэд 21, 5-17 насны хүүхэд эрэгтэй 10, эмэгтэй 13 нийт 23 байна.
Мөн ихэнх айл малчны зээлтэй бол долоон ахмад тэтгэвэрийн зээлтэй байгаа юм. Хүнс тэжээлийн хувьд ихэнх айл нэг сарын нөөцтэй байжээ.
Үүнээс гадна "Нэмнэ" гэх газарт өнгөрсөн жилийн түймрээс үйлдсэн хүлэр одоог хүртэл уугиж байгаа аж. Багийн иргэд цас зуд хүндэрсэнтэй холбогдуулж малын тэжээл, өвсний тусламж боломж бололцоогоороо авах хүсэлтэй байгаагаа сумын удирдлагад уламжилсан байна.
О.Анир
Эх сурвалж: Дорнод аймгийн Баяндун сумын ЗДТГ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих