2014 оны хүн ам, малын тооллогыг Дорнод аймагт энэ сарын 7-17-ны
өдрүүдэд явууллаа. Энэ удаагийн тооллогоор хүн амын шинэчилсэн бүртгэл
хөтөлж, мал тооллогын ажлыг онлайн програмаар сум, багийн түвшинд хийж
нягталжээ. 2014 оын жилийн эцсийн байдлаар 14 сумын 66 багт 74.9 мянган
хүн, 22.4 мянган өрх тоологдсон байна. Хүн амын тоог өмнөх онтой
харьцуулж үзвэл 178 хүнээр буюу 0.2 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
Аймгийн төв Хэрлэн сум 41923 хүн ам тоолуулсан нь аймгийн нийт хүн амын
55.9 хувийг эзэлж байна. Хэрлэн, Булган, Гурванзагал, Хөлөнбуйр,
Цагаан-овоо, Чулуунхороот сумдын хүн амын тоо өссөн бол бусад сумдын хүн
ам буурсан байна. Гурванзагал сум 1362 хүн амтай ба аймгийн нийт хүн
амын 1.8 хувийг эзэлж байгаа нь хамгийн бага хүн амтай сум болж байна.
Дорнод аймгийн хамгийн их хүн амтай баг нь Хэрлэн сумын 10-р баг бөгөөд
6984 хүн тоолуулсан байна. Аймгийн хэмжээнд 22405 өрх тоологдсоны өмнөх
оноос 300 өрхөөр өссөн байна. Нийт өрхийн 11979 нь аймгийн төвд, 4245
өрх нь сумын төвд, хөдөөд 6319 өрх нь оршин сууж байна.
Сумдын өрхийн тооны өсөлтийг авч үзвэл 2014 онд 10 сумын өрхийн тоо
өссөн үзүүлэлттэй гарсан байна. Харин Баяндун, Матад, Халхгол, Чойбалсан
зэрэг 4 сумын өрхийн тоо 9-44 өрхөөр буурсан байна.
dnews.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=7218
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих