
Малчдын амьдралд тус дэм болж байгаа нэг зүйл бол арьс шир, ноос ноолуурын урамшуулал юм. Гэсэн ч өнөөдөр ноос ноолуур, арьс ширээ тушаалаа гэхэд бараг бүтэн нэг жилийн дараа урамшуулал нь дансанд орж байгааг өөрчилж урамшууллаа тэр дор нь авах боломжтой эсэхийг ч энэ үеэр" хөндсөн. Дашрамд дуулгахад аймгийн төвийн зөвшөөрөгдөөгүй бүсэд МАА эрхэлж буй өрхийн малыг ирэх сарын 1-ний өдрөөс гаргаж эхэлнэ. Аймгийн төвд 200 гаруй малчин өрхийн 3000 орчим мал байгаагаас өнөөдрийн байдлаар 13 өрхийн 500 гаруй мал зөвшөөрөгдөөгүй бүсээс гараад байна. Манай аймгийн төвийн малтай өрхийн хувьд хашаа саравч барьж босгон суурьшсан учир малаа аваад аймгийн төвөөс холдох боломжгүй болж байгаа юм. Харин хөдөөний айлд малаа тавих, малтай хороолол, танк орчимд төвхнөж хэд гурваараа нийлэн малаа авч гарахаас өөр аргагүй болж байна.
ДОРНОД

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2860
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих