
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГАЭРДЭМТДИЙН АНХААРАЛД
ШУА-ийн харьяа хүрээлэнгийн захирлын сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Үүнд:
1. Одон орон, геофизикийн хүрээлэн
2. Хими, химийн технологийн хүрээлэн
3. Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн
4. Газарзүй, гео-экологийн хүрээлэн
5. Палеонтологи, геологийн хүрээлэн
6. Түүх, археологийн хүрээлэн
7. Хэл зохиолын хүрээлэн
8. Философийн хүрээлэн
9. Олон улсын харилцааны хүрээлэн
Захиралд нэр дэвшигч нь БСШУ-ны сайдын 2015 оны А/223 дугаар тушаалаар батлагдсан "Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн /байгууллагын/ захирлын ажлын байрны тодорхойлолтод тавигдах нийтлэг шаардлага” болон "ШУА-ийн харьяа байгууллагуудын захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журам” (2016 он)-ын шаардлагуудыг хангасан байна.
Нэр дэвшигчид нь холбогдох материал (хүсэлт, анкет, ажил байдлын тодорхойлолт, үйл ажиллагааны хөтөлбөр, бүтээлийн жагсаалт)-ыг бүрдүүлэн 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 17.00 цагт багтаан ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт ирүүлнэ.
Нийтлэг шаардлага болон журмыг ШУА-ийн цахим хуудас (www.mas.ac.mn)- наас үзэж танилцана уу.
Хаяг: Соёлын Төв Өргөө, 6 давхар, ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар
Холбоо барих утас: 261993, 263872

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих