Эдгээр машинуудыг улсын нөөцөөс олгож байгаа бөгөөд өвөлжилт хүндэрсэн 11 аймгийн 15 суманд олгохоор шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдад тухайн орон нутаг дахь Улсын нөөцийн салбар, цэгүүдэд хадгалагдаж байгаа 2410 тонн өвсийг үнэгүй, 1700 тонн малын тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэжээ.
Дашрамд дурдахад, өнөөдрийн байдлаар манай орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтож, 17 аймгийн 127 сум, нийслэлийн нэг дүүрэгт өвөлжилтийн нөхцөл байдал хүндрээд байгаа аж.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих