Тэр үед Чойбалсан халимагуудыг Монголд цөлөхийг хүсэж, "ингэх нь хүн хүчээр дутмаг Монгол улсад социализм байгуулахад их хэрэгтэй байна, хэл ус нэгтэй болохоор ойлголцож, тэднийг хүмүүжүүлэхэд ч тустай байх болно” гэж ятган, Сталиныг том эргэлзээнд оруулж байсан гэдэг.
Тэгэхдээ халимагчуудад онцгой хатуу ханджээ. Тиймээс халимагчууд хамгийн их үхэж үрэгдсэн байдаг.
1943.12.28-нд халимагуудыг малаас дор нөхцөлд, ачааны вагонд чихээд Сибирийн 6 хэсэг рүү цөлсөн.
Тэр үед Чойбалсан халимагуудыг Монголд цөлөхийг хүсэж, "ингэх нь хүн хүчээр дутмаг Монгол улсад социализм байгуулахад их хэрэгтэй байна, хэл ус нэгтэй болохоор ойлголцож, тэднийг хүмүүжүүлэхэд ч тустай байх болно” гэж ятган, Сталиныг том эргэлзээнд оруулж байсан гэдэг. Ер нь Чойбалсангаас ганц авах юм гэвэл панмонголизм байв.
Сталин "Панмонголизм сэргэж магад” гээд халимагуудыг дандаа монгол биш бүс нутагт цөлж, Монголд харин власовчуудыг илгээхээ амласан юм. Гэвч халимагууд монгол бүс нутгуудад зарим газар ойр байсан бөгөөд, Монгол улсаас тусламж хүргэхээр очигсод, буриадын явуул хүмүүс зэрэгтэй уйлан хайлан уулздаг, тус дэм ч авдаг байжээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих