
Матад сумын Түмэнхаан багийн нутаг дэвсгэрт орших "Буурт”, "Энгэрийн ферм” хэмээх газарт малын гоц халдварт "Шүлхий” өвчний сэжиг илэрсэн тул хязгаарлалтын дэглэм тогтоож, малын гаралтай түүхий эд болон малын шилжилт хөдөлгөөнийг түр хугацаанд зогсоогоод байсан. Тэгвэл өчигдөр буюу 01 дүгээр сарын 30-ны өдрийн 17 цагийн байдлаар мөн Түмэнхаан багийн нутаг "Ганганы гол” болон "Тасархайн бүрд”-нд "Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн учраас сумын "Онцгой комисс” яаралтай хуралдаж, голомтод ажиллах ажлын хэсгийг томилон, өвчний дэгдэлтийн талаарх мэдээ мэдээллийг аймгийн төврүү цаг тухайд нь тогтмол өгч байна. Сумын хэмжээнд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор машин тэрэгний хөдөлгөөнийг түр хааж, аймаг руу орж гарах шуудангийн унаанд тавих хараа хяналтаа чангаруулахыг холбогдох хүмүүст даалгав.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=22308
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
Сэтгэгдэл бичих