УИХ-ын бие даагч гишүүд болох Х.Болорчулуун, С.Ганбаатар,
Ц.Даваасүрэн болон УИХ-ын гишүүн Г.Уянга нар хамтранМонгол Улсын Үндсэн
хуулийн суурь үзэл баримтлалыг сэргээх зорилгоор Монгол Улсын
Үндсэнхуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан
боловсруулжээ.
1992 онд БНМАУ-ын Ардын Их хурлаар шинэ Үндсэн хуулиа батлаж, бүх нийтээр дагаж мөрдөөд 22 жил болж байна. Энэ хугацаанд цаг үетэйгээ уялдуулан Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж байх асуудал яригдаж, санал, шүүмжлэл өрнөж явсаар Улсын Их Хурлаас 1999 оны 12 сарын 24-ний өдөр 7 зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд уг өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэцийн 2000 оны 2 дугаар тогтоолоор хүчингүй болгосон юм. Гэвч уг хэсгийг 2000 оны 12 сарын 14-ний өдөр дахин УИХ-аар оруулж нэмэлт өөрчлөлтөөр баталсан нь өнөөдрийг хүртэл мөрдөгдөж ирлээ. Үүнийг иргэд маань Үндсэн хуулийн "дордуулсан долоон өөрчлөлт” гэж нэрлэх болсон билээ.
Энэхүү зөрчилтэй өөрчлөлт нь төрийн хяналт, хариуцлагыг сулруулж, хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглал хоорондын зааг ялгаа, зарчмыг алдагдуулахад хүргэсэн гэх шүүмжлэл дагуулах болсон юм.
Бие даагч гишүүд засаглалын энэ гажуудал нь Монгол төрийн үйл ажиллагааг сулруулах гол хүчин зүйлсийн нэг болж байна. Уул уурхайн хөгжлийг даган эдийн засгийн хүрээ тэлж, өргөжиж байгаа нь сайн засаглал, чадвартай төрийн тогтолцоог шаардах болсон энэ цаг үед засаглалын тогтолцооны гажуудлыг хугацаа алдалгүй засах хэрэгтэй гэж үзжээ.
Төрийн тогтолцоонд гажуудал бий болгосон Үндсэн хуулийн дээрхасуудлыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчөөс зөвхөн Ерөнхий сайд Улсын Их Хурлын гишүүний ажил, албан тушаалыг хавсарч болно” гэсэн агуулгаар Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. Гэвч хуулийн төслийгУлсын Их Хурлаар хэлэлцэх явцад Үндсэн хуульд нийцүүлэх нэрийдлээр Ерөнхий сайдаас гадна ерөнхий чиг үүргийн сайд нар УИХ-ын гишүүний ажлыг хавсарч хийхээр болгож хувиргасан нь хуулийн төслийн зарчмыг алдагдуулж, улмаар батлагдахгүй байх хүчин зүйл болсон юм.
Уг санаачилж буй хуулийн төслөөр УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайдаас бусад хуулиар тогтоосон чиг үүрэгт үл хамаарах ажил албан тушаал хавсарч болохгүй байхаар тусгагдсан бөгөөд хуулийн хэрэгжих хугацааг УИХ хэлэлцүүлгийн явцад тогтоох нь зүйтэй гэж үзжээ. Хуулийн төслийг дагалдан УИХ-ын тухай хууль, Засгийн газрын тухай хуульд дээрх агуулга бүхий нэмэлт өөрчлөлт орох ба Ингэж Үндсэн хууль, холбогдох хуулиудад өөрчлөлт оруулснаар давхар дээлийг тайлах төгс шийдэл болно гэж үзэж байгаа аж.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих