МОСКВА. /Itar-Tass/. Молдавын нийслэл Кишинёв хотын чиглэлд явсан, Оросын шадар сайд Дмитрий Рогозины онгоцыг Украин улс агаарын хилээрээ нэвтрүүлээгүй тул тус улсыг тойрч, Болгар, Румыны дээгүүр нисэхээс өөр аргагүй болжээ.
"Украин биднийг агаарын хилээрээ нэвтрүүлээгүй. Кишинёв руу Болгар,
Румынээр дайран, тойруу нислэг хийхэд дөрвөн цаг хагасын хугацаа
шаардлагатай болсон” гэж Рогозин өөрийн твиттер хуудастаа бичжээ.
"Орос биш Украин байсан нь яамай даа. Үгүй бол 20 цагийн аялал хийх шаардлага тулгарах байсан” гэж тэрбээр нэмж бичсэн байв.
Л.Урангуа
Моанцамэ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих