Өнөөдөр буюу 4-р сарын 15-ны өдөр сумын соёлын төвд Ульхан харуулын бөх Даншигийн аварга Жамъянгийн нэрэмжит "Жамъян-2017" өсвөр үеийн үндэсний бөхийн барилдаан 6 насны ангилалаар явагдаж эхлээд байна. барилдааны нээлт 11 цагт боллоо. Нээлтэнд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч Ч.Ганбат, сумын ИТХ-ын дарга Г.Ганчимэг, сумын Засаг дарга Х.Баттулга, Дорнод аймгийн Биеийн тамир спортын газрын мэргэжилтэн Б.Талынбүүвэй, Дорнод аймгийн Үндэсний бөхийн холбооны дарга, аймгийн начин, 12-р сургуулийн биеийн тамирын багш н.Мөнхбат, сумын Үндэсний бөхийн холбооны дарга Б.Эрдэнэ-Очир нар оролцлоо. Биеийн тамир спортын газрын Хүндэт өргөмжлөлийг сумын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Б.Эрдэнэ-Очирт гардууллаа. Монголын олимпийн хорооны 60 жилийн ойн медалиар Бэрх багийн иргэн Гансүхийн Батсүхийг шагналаа. Тэмцээнд Хэнтий аймгийн Дадал, Норовлин, Дорнод 12-р сургууль, 11-р сургууль, Биеийн тамир спортын газар, Баяндун, Дашбалбар, Сэргэлэн, Матад, Чойбалсан, Баян-Уул сумдын сургуулийн өсвөр үеийн 150 гаруй бөхчүүд хурд хүч, авхаалж самбаа, уран мэхийг уралдуулан барилдаж байна. Үдээс өмнө 7-8, 9-10 насны ангилалуудын зооны аваргууд шалгарууллаа. Үдээс хойш барилдаан үргэлжлэн явагдаж байна. Нийт багш дасгалжуулагч, тамирчиддаа нутгийн зон олны өмнөөс спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=23351
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих