Хэрлэн сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нар ИТХ-ын төлөөлөгчийн хувьд тайлбар хүссэн албан бичигт маань хариу ирүүллээ. Үүнд маргаан бүхий Гранд восток монголиа ХХК-д Газрын тухай хууль зөрчиж газрын зориулалт өөрчилж өгсөнөө хүлээн зөвшөөрч захирамжаа Засаг дарга цуцалжээ. Төлөөлөгч миний тайлбар шаардсан зориулалт өөрчилж олгсноор Хэрлэн сумын төсөвт 480,000.000 төгрөг төвлөрөх боломжтой байсан эсэхэд хариулт ирүүлсэнгүй. Энэ талаар дахиж тодруулга шаардах болноо.
Манай аймагт ажиллах Гадаадын харъяатын зүүн бүсийн газар сумын төсөвт шилжүүлсэн 200.000.000 төгрөгнөөс 140.000.000 төгрөгөөр буцааж Гадаадын харъяатын газарт машин авч өгөхөөр тусгасан байх юм.
Мөн ИТХ-даа бүрэн суухыг төлөөлөгч миний биед сануулсан байна. Гэтэл 60.000.000 төгрөгөөр мөн л техник хэрэгсэл авахаар төсвийн тодотголд тусгасан. Өөрөөр хэлбэл 200.000.000 төгрөгний үлдэгдэл 60.000.000 төгрөгөөр
зориулалт хүртээмж нь тодорхойгүй хөрөнгө оруулалтыг хийхээр төсөвлөсөн гэж дүгнэхээр байна.ИТХ-аас томилогддог Засаг дарга гэдэг субьект маань томилсон этгээдээ загнах маягтай тайлбар өгөөд сууж байна даа.
Мөн МАН бүлгийн дарга Энх-Эрдэнээс 1-р бүсэд граж,худалдаа үйлчилгээний зориулалтаар хүчээр оруулсан газруудыг баталж Газрын тухай, ЗЗНДНТУТХ-иудыг санаатай зөрчлөө. АН-с сонгогдсон 2төлөөлөгч энэ талаар сануулсан боловч хүлээн авсангүй. Мод үржүүлгэ, ногоо тарих зэрэг нэршлээр цөөнгүй газар баталсан. Эдгээр газрыг Гранд восток монголиа шиг бүү зориулалтыг өөрчлөөсэй. Шинээр олгох газрын жагсаалтыг та бүхэнд мэдээлнээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=23434
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих