"ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” үндэсний хөтөлбөрийн нээлт аймгийн Биеийн тамир спортын газрын спортын зааланд зохион байгуулагдлаа.Хөтөлбөрийг 2020 он хүртэл хэрэгжүүлснээр хепатитийн вирусийн халдварын тархалтыг хязгаарлан, С вирусийн халдварын шинэ тохиолдлыг таслан зогсоож, элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаантай нас баралтыг эрс бууруулах юм.
Тус хөтөлбөрийн нээлтэнд:
• Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Баяржаргал
• Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа
• Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга А.Нансалмаа
• Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга Н.Мөнхгэрэл
• Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ө.Амарсайхан
• Бүсийн оншилгоо эмчилгээний төвийн дарга Ж.Должин
• Биеийн тамир спортын газрын дарга Б.Чимэддорж нарын хүндэт зочид оролцлоо
"Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд:
Хепатитийн вирусийн халдварын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх,
Өөрийгөө болон гэр бүлийнхнээ халдвараас хамгаалах мэдлэг, дадалтай болгох,
Архаг халдвартай хүнийг илрүүлж эмчлэх,
Элэгний хатуурал, хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх,
Халдвар дамжих замыг таслан зогсоох зэрэг цогц ажил хийхээр тусгажээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=23595
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих