Дорнод аймгийн Засаг даргын 2017 оны 01-р сарын 31-ний өдрийн А/33 тоот захирамжаар сар бүрийн 11-нийг "Залуучуудаа сонсох өдөр” болгож, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2017 оныг "Залуучуудын хөгжлийг дэмжих жил" болгох зорилт тавьсан билээ. Уг захирамжийн хүрээнд 2017 оны 05 дугаар сарын 11-ний уулзалтаар аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн багш, эмч, сувилагч залуучуудтай уулзаж санал бодлыг нь сонслоо.
Тус уулзалтанд:
• Засаг даргын Тамгын газрын дарга П.Бат-Өлзий
• Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга А.Нансалмаа
• Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга Н.Мөнхгэрэл
• Биеийн тамир спортын газрын дарга Б.Чимэддорж
• Боловсрол соёл, урлагийн газрын ахлах мэргэжилтэн Ш.Мандах
• Төв номын сангийн захирал Ж.Цагаан
• Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын дарга А.Наранцэцэг
• Хас банкны Дорнод салбарын захирал Ю.Батбаатар нарын холбогдох байгууллагуудын дарга, мэргэжилтнүүд оролцлоо
Уулзалтанд оролцогч залуучуудаас гарсан санал:
• Орон сууцны зээлд хамрагдах хүндрэл бэрхшээл
• БОЭТ-д томографикийн аппарат байхгүйгээс иргэд нарийн шинжилгээг заавал Улаанбаатар явж хийлгэх шаардлагатай болж байна
• Ажлын газрынхаа ойролцоох цэцэрлэгт хүүхдээ өгдөг байвал зүгээр байна
• Төрөл бүрийн тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах боломж их байдаг ч залуучууд мэдээлэл дутмаг байдлаас болж хамрагдаж чадахгүй байна
• 0-2 настай хүүхэд Д витамин зайлшгүй шаардлагатай ч эцэг эхчүүд өөрсдөө худалдан авдаг болсон учраас эцэг эхчүүд тэр бүр хүүхэддээ авч өгч чадахгүй байна
• Шүдний рентген аппарат манай аймагт шаардлагатай байна
• Хөрш орнуудад туршлага солилцох багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх
• Чойбалсан хотод сургуулийн хүүхдийн нэгдсэн дотуур байртай болох
• Сургуулиуд оноо тоолдог машинтай болсноор багш нарын ажлын ачаалал багасаж бүтээмж өндөрсөх боломжтой
• Сэргээн засах зүүний эмч нарыг нэмэгдүүлэх шаардлагатай байна
зэрэг оновчтой саналуудыг дэвшүүлсэн бөгөөд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн эрх үүргийнхээ дагуу шийдвэрлэж болох асуудлуудыг шийдвэрлэхээ мэдэгдэж, залуучуудын гаргасан саналын хүрээнд холбогдох байгууллага, мэргэжилтэнд үүрэг чиглэл өглөө.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=23688
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих