
АДУУНЫ ДУНДАЖ ХАНШ 1-5 САЯ ТӨГРӨГ БАЙВ
Тус наадамд Дорнод аймгийн сумдын уяачид, морь сонирхогчид ирж өөрсдийн хурдан угшлын адуугаараа Үзэсгэлэн худалдаа болон "Баянтүмэнгийн хурд”морин спорт уяачдын холбооноос зохион байгуулсан шүдлэн насны 60 гаруй хүлгийн уралдаанд, Морин спорт Залуу уяачдын холбооноос зохион байгуулсан "Хэрлэнгийн хурд” дааганы уралдаанд оролцов. Үзэсгэлэн, худалдаанд 40 гаруй ажнай хүлгүүд морь сонирхогчдын нүдийг хужирласан бөгөөд адууны дундаж ханш 1-5 сая төгрөгт багтаж байв. Наадмыг зорин ирсэн уяач, морь сонирхогчид адуу худалдан авч, улмаар зохион байгуулагчдын бэлтгэсэн адуу ачих зориулалтын ачааны машинаар адуугаа газар дээр нь ачиж нутгийн зүг хөдөлжээ. Наадмын зохион байгуулалтын бас нэг онцлог бол бүх үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлсэн явдал байсан. Тухайлбал; Адууны гарал үүслийн гэрчилгээ олгох, адуу ачих хүн, машин гэх ажлуудыг төлөвлөн гүйцэтгэсэн байв. УБ хот болон бусад аймаг, сумаас ирэгсэд наадмын үйл ажиллагааг сонирхон оролцож, зорилгоо гүйцэлдүүлсэн байна.
ӨВӨРХАНГАЙН УЯНГЫН ГЭРИЙГ 1.4 САЯ ТӨГРӨГНӨӨС ЯРЬЖ БОРЛУУЛЖ БАЙЛАА
Түүнчлэн Монголдоо гэр урлалаараа алдартай Өвөрхангай аймгийн Уянгын гэр өөрийн нутгийн зах зээлд борлогддог үнэ буюу 1.4 сая төгрөгнөөс эхлэн хямд үнээр худалдаалагдаж Дорнодынхонд завшаантай ажил боллоо. УБ хотын ЖДҮ - чид ирж "Нанжин гахай гөлөм, 32 угалзтай монгол гутал, мөнгөн шигтгээтэй хусуур, сойз, эмээл, хазаар гэх мэтчилэн адууны төрөл бүрийн хэрэгслүүд, адууны эм бэлдмэлээр оролцсон юм. БАЯНТҮМЭН СУМЫН ЗДТГ-ТББ-ИРГЭД ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАВ. Дорнод нутгийнхан нэгдэж ажиллах боломжтой гэдгээ илэрхийлж энэхүү наадмыг амжилттай сайн зохион байгууллаа. Дорнод аймгийн Баянтүмэн сумын ЗДТГ, "Баянтүмэнгийн хурд” морин спорт уяачдын холбоо, "Монголын Морин спорт Залуу уяачдын Дорнод аймаг дахь салбар Холбоо”, "Дорнод Аялал жуулчлалын НЭГДЭЛ”, Цагдаагийн газар, Чойбалсан хөгжил ОНӨҮГ болон нутгийн иргэддээ талархал илэрхийлье. Сайны хажуугаар саар гэгчээр наадамд хүрэлцэн ирж сонирхох байсан олон иргэдийн машин хөлөглөх эрхийг боомилсон захирамж шийдвэрийг аймгийн Засаг дарга гаргасан байв. Хаана, хэзээ болох нь 3 сарын өмнөөс тодорхой байсан энэ мэт ажлуудыг аймгийн Засаг дарга хүн дэмжиж, зөв тооцсон шийдвэр гаргаж, иргэдийнхээ эрх ашгийг хөндөхгүй, дэмжиж ажиллах нь зүйд нийцэх юм.
ЭХ ОРОН ТВ-ЭЭР 2017.06.02-НЫ ӨДРИЙН 15.00 ЦАГААС ГАРНА
Бид энэхүү наадмыг үзэж, оролцож чадаагүй олон иргэдийн хүсэл сонирхлыг тооцож, тус наадмын нэвтрүүлгийг "Эх орон” ТВ-ээр орон даяар 2017.06.02-ны өдрийн 15.00 цагаас гаргана. Хурдан угшлын Дорнод адууны үзэсгэлэн, дуудлага худалдааг "Аялал жуулчлалын томоохон бүтээгдэхүүн” болгон жил бүрийн 5 дугаар сарын сүүлийн долоо хоногт тогтмол зохион байгуулж байхаар шийдвэрлэлээ. Нутаг орны эдийн засгийн хөгжлийн тулах нэг багана болсон ажлыг хамтран зохион байгуулсан Төрийн болон ТББ, иргэдэд талархсанаа илэрхийлж байна.
ДОРНОД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НЭГДЭЛ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих