УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга
Н.Энхбаяртай уулзахаар Солонгос улсыг зорьж байна гэсэн мэдээлэл
хэвлэлүүдээр гарав.
Зүгээр л золгох гээд намын удирдлагууд нь тэр
чигээрээ Сөүл нисчихдэг МАХН-ынхны хувьд энэ тийм сонин мэдээ биш байж
болох ч О.Баасанхүүгийн энэ уулзалт түүний улс төрийн амьдралд томоохон
өөрчлөлт авчирч магадгүй бололтой.
Тодруулбал МАХН-ын дарга Н.Энхбаяр ер нь хойшид түүнтэй зам
нийлэх эсэхээ энэ удаагийн уулзалтаараа эцэслэн шийдэх гэж буй тухай
зарим эх сурвалж өгүүлж байна.
Учир нь өнгөрсөн оны намраас эхлэн
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн сайд, УИХ-ын гишүүн,
МоАХ-ы дарга Х.Баттулгатай тун ойр шадарлах болжээ.
Х.Тэмүүжин
сайдыг огцруулах зэрэг түүний олон шийдвэрийн цаана гагцхүү Х.Баттулга
байсан бөгөөд О.Баасанхүү албан бусаар МоАХ фракцийн гишүүн нэгэнт
болсон гэнэ.
Гэхдээ 2016 он хүртэл тэрээр албан ёсоор МАХН-ын гишүүн байх
учиртай. Хэрэв намаасаа гарвал УИХ-ын гишүүнээс эргүүлэн татагдах
эрсдэлтэй.
Иймээс ч О.Баасанхүү албан ёсоор МАХН-ын гишүүн хэвээр, албан бусаар Х.Баттулгын шадар хүн байх замаар явж буй аж.
Харин түүний энэ шийдэл МАХН-ын дарга Н.Энхбаярт таалагдаагүй тул
дуудаж уулзан, асуудлыг нь шийдхээр болсон тухай эх сурвалж өгүүлж
байгаа юм.
Ч.Явуу sonin
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих