"Монгол уран бичлэг", "Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл"-ийг ЮНЕСКО-ийн хүн төрөлхтний болон яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет өвийн жагсаалтад бүртгэн тунхагласан батламжийг гардуулах ажиллагаа өчигдөр Монголын хүүхдийн ордонд боллоо. ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын дарга Гадаад харилцааны сайд Л.Болд батламжийг ССАЖ-ьш сайд Ц.Оюунгэрэлд гардуулан өглөө. Энэхүү ёслолын ажиллагааг Монголын хүүхдийн ордонд зохион байгуулсан нь санамсаргүй хэрэг биш аж. Учир нь ЮНЕСКО-ийн дүрмийн удиртгалд "Хүний сэтгэлд энх тайвны үрийг тарьж ургуулах хэрэгтэй" гэсэн байдаг гэнэ. Эдгээр болон бусад өвийг цаашид хадгалан хамгаалж, хөгжүүлж явах эзэд нь өнөөдрийн хуүхэд багачууд, ирээдуйг цогцлоон байгуулагчид байх учир тэдэнд хамгийн турүү танилцуулах учиртай ажээ.
"Монгол уран бичлэг" нь манай улсаас тус жагсаалтад бүртгэгдсэн соёлын өвийн тав дахь нь болж байгаа ажээ. Одоогоор ЮНЕСКО-ийн дэлхийн соёлын өвд тав, яаралтай хамгаалах щаардлагатай соёлын биет бус өвд зургаа, дэлхийй байгалийн өвд хоёр, дурсамж хөтөлбөрт гурав, Хүн ба шашин мандал хөтөлбөрт таван өв бүртгэгдээд байна. ССАЖ-ын саяд Ц.Оюунгэрэл "Монголчууд бидний гайхамшигт соёлын өв монгол бичиг маань тасалдах тун дөхөөд байсан. Үүнийг өнөө хүртэл авч явж ирсэн уе үеийн ахмадуудаар бид бахархах хэрэгтэй. Монгол бичиг, монгол гэр хоёр дэлхийн өвд монгол гэсэн нэрээр хадгалагдах боллоо" гэсэн юм.
Н.СҮРЭН /ӨДРИЙН ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих