Ойн түймэртэй холбогдуулан Улсын онцгой комисс хуралдлаа. Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин, "Сарын сүүлчээр бага зэргийн бороо орох төлөв байна.
Өнөөдөр Завхан, Булган, Хөвсгөл аймгийн зарим нутгаар бага зэрэг бороо орж байна. Энэ бороо газар нутгийн хувьд түймэрт шууд нөлөөлөхгүй. Өнөөдрийн байдлаар түймрийн голомттой газруудад үүлэнд зориудаар нөлөөлөх таван экспедиц ажиллаж байна. Экспедиц нэмж гарахад ч бэлэн. Харвах пуужин нь бэлэн байгаа. Маргааш, нөгөөдөр бага зэрэг бороо орохоор байна. Мөн борооны үүл гарах төлөвтэй.
Улаанбаатарт өчигдөр үүлтэй байсан. Хүмүүс "үүл буудаач” гэж байна. Энэ бол борооны үүл биш, чийггүй үүл учир харвах шаардлагагүй" гэж мэдээллээ.
gogo.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=24602
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих