Хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд ИТХ-ын дарга Б.Баатарцогт, сумын Засаг дарга Х.Хүрэлчулуун, засаг даргын орлогч Б.Бат-Эрдэнэ, сургуулийн захирал Ш.Батжав нар оролцож ирээдүй хойч үе болох хүүхэд багачууддаа баяр хүргэж, ажил мэргэжлээрээ манлайлсан математикийн багш Ц.Батболдыг Дорнод аймгийн "Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр, Монгол хэл, уран зохиолын багш Б.Баттуулыг МЗХ-ны "Тэргүүний багш” цол тэмдэгээр шагнаж урамшуулсаныг гардуулав.
Энэ жил Д.Цэвэгмидийн нэрэмжит ЕБСургуульд 59 багш, 19 бүлэгтэйгээр хичээлийн шинэ жилээ эхлүүлж, 500 гаруй хүүхэд багачууд бага, суурь, бүрэн дунд боловсролыг эзэмшинэ. Мөн 1 дүгээр ангид 56 хүүхэд элсэн орж, бага боловсролыг эзэмшүүлэхээр Б.Оюунханд, н.Алтансувд багш нар бяцхан сурагчдаа өлгийдөн авлаа.
Ийнхүү зуны гурван сар нам жим байсан эрдмийн өргөө хүүхэд, багачуудын дуунд бялхаж, олон аав ээжийн хүүхдүүд эрдэм мэдлэгийн их замын нэг шатнаа хөл тавилаа.
Мөн өнөөдөр хүүхдийн цэцэрлэгийн хамт олон хичээлийн шинэ жилийн баярын нээлтээ хийлээ.
Нээлтийн үйл ажилланаад сумын Засаг дарга Х.Хүрэлчулуун, засаг даргын орлогч Б.Бат-Эрдэнэ нар оролцож, бяцхан хүүхэд багачууддаа баяр хүргэв. Энэ жил 2-5 насны 230 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдана хэмээн цэцэрлэгийн эрхлэгч Ц.Мягмарсүрэн хэлэв.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=24974
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих