
Хэрлэн сумын Засаг дарга, түүний Тамгын газрын санаачилгаар жил бүр
сургуулийн өмнөх бэлтгэл сургалтанд хамрагдаагүй 5-6 настай хүүхдүүдийн
зуны сургалтыг зохион байгуулдаг. Энэ жил "Номт-Ундарга” сургалтын
төвтэй хамтран 10 багийн 250 хүүхдийг сургуулийн өмнөх бэлтгэл
сургалтанд хамруулахаар өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд нээлтээ
хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Хэрлэн сумын Засаг дарга оролцож жил
бүр явагддаг сургуулийн өмнөх бэлтгэл ангийн сургалт 2014 онд илүү олон
хүүхэд хамруулж байгааг хэлсэн юм. Тэрээр энэхүү сургалтыг дэмжин
хамтран ажиллаж байгаа багш, эцэг эхчүүд, байгууллага, хувь хүмүүст
хүүхдүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлж, хүүхдүүдийн сурах явцад амжилт
хүслээ.
Сургуулийн өмнөх насны боловсролд хамрагдаж байгаагүй 5-6 насны
хүүхдүүд зуны бэлтгэл сургалтанд нэг сар хичээлэлснээр танхимаар
суралцах арга барилд дадлагашина. Мөн хүүхдүүдийн сэтгэн бодох чадварыг
дээшлүүлэн, авьяасыг нээн илрүүлэх зорилготой шатар, дуу хөгжим,
гимнастикийн нэмэлт хичээлүүд орох юм. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй
хүүхдүүдийг сургалтанд хамруулж тусгайлсан багш хичээл заах ажээ.
Сургалтанд хамрагдаж байгаа хүүхдүүдийг сургалтын материал үзэг, ном,
дэвтрээр хангах юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4109
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих