Замын
асуудлаар ажлын хэсгээс мэдээлэл өглөө. Засаг даргын шийдвэрээр мөрийн
хөтөлбөрт заагдсан ажлуудаар ажлын хэсэг гарч ажиллаж байгаа
билээ.Дорнод аймагт тэр дундаа Чойбалсан хотод хийгдэж байгаа замын
ажлуудын талаар ажлын хэсгээс сэтгүүлчид болон Хэрлэн сумын 10-н багийн Засаг дарга нар,Иргэдийн нийтийн хурлын дарга тэргүүлэгчид , СӨХ- удирдлагуудад мэдээллийг өгсөн юм.
Энэ жилийн тухайд улс болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр хийгдэж байгаа замын ажлуудын талаар болон ирэх жилүүдэд хийгдэхээр төлөвлөсөн замын ажлуудын талаар танилцуулсан юм.Энэ ажлын хэсгийг Засаг даргын орлогчоор ахлуулсан мэргэжлийн баг ажиллаж байна.Энэ жилийн тухайд орон сууцны байрнуудын голд автомашины зогсоолуудыг байгуулах, орон сууцны байрнууд руу орсон орц гарцуудыг өргөтгөх,гэр хорооллын зарим газраар автозам барих зэрэг ажлууд хийгдэхийн хамт төв замын уулзваруудыг өргөтгөх ажил хийгдэх юм.Энэ ажлуудыг мянганы замын ажлуудтай уялдуулах юм.Гэвч Мянганы замын төслөөр хийгдэж байгаа замууд зарим талаараа чанарын шаардлага хангахгүй байгаа асуудлыг тухайн компаниудад хэлж ярьж байгаа ч захиалагч нь Зам тээврийн яам засгийн газар гэдэг утгаараа ач холбогдол өгөхгүй байгаа бэрхшээл гарч байгаа ч хэрэглэгч болохийн тухайд орон нутгийн зүгээс Мэргэжлийн хяналтын газар асуудлыг тавьж байгаа юм байна.
Манай аймагт тавьж байгаа Мянганы замын төсөлд хяналт тавих замын байцаагч байхгүй байгаа тул орон нутгаас санал тавьсанаар ирэх сард мэргэлийн хяналтын замын байцаагч манай аймгийн Мэргэжлийн хяналтын газар ажиллахаар болсон нь замуудын чанарт анхаарах хяналт тавих нэгэн механизм болох юм.Энэ жилийн тухайд хийгдэх зам,уулзваруудын засвар шинэчлэх ажлуудын талаар урьд нь бид мэдээллсэн билээ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих