Өнгөрсөн есдүгээр сарын эхээр Булган, Хөлөнбуйр суманд отроор ирсэн малаас шүлхий өвчин гарсан бол есдүгээр сарын 29-ний өдөр дахин Дорнод аймгийн Баян-Уул суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарчээ. Тодруулбал, тус сумын нутагт хоёр өрхийн 12 толгой үхэр өвчилснийг илрүүлж, хорио тогтоон, холбогдох албаныхан устгалд оруулсан байна.
Мэргэжлийн байгууллага хяналт шинжилгээ явуулахад зээрийн сүргээс үүдэлтэй нь нотлогджээ. Иймд Дорнод аймгийн Онцгой комисс цаашид шүлхий өвчнийг дэгдээхгүй байх тал дээр анхаарч, давтан вакциныг нэн даруй хийх, малын эмч нарын дутагдлыг арилгах зэрэг асуудлаар хуралдсан байна.
Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг бүрэн хийсэн байсан ч ийнхүү дахин шүлхий өвчин гарсныг тарилгын явцад технологийн алдаа гарсан гэж тайлбарлаж байгаа аж. Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин нь 6-9 сар хамгаалдаг бөгөөд давтан тарилгыг яаралтай хийхээр болжээ.
Эх сурвалж: dornod.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих