Дэлхийн 2-р дайн буюу Орос улсын хувьд бол Эх орны агуу их дайнд ялалт байгуулсны 69 жилийн ой 5-р сарын 9-нд тохиосонтой холбогдуулж Москва, Севастопель хотуудад болсон цэргийн парадын видео бичлэгүүдээс сонирхуулая.
Монгол улс энэ дайны эхний өдрөөс эцсийг нь хүртэл нийтийн дайсан фашизмын эсрэг тулаанд ачааны хүндийг үүрч, ялалтад гол үүрэг гүйцэтгэсэн Зөвлөлтийн ард түмний талд хатуу зогсож, хэр чадлаараа дэмжин туслаж ирсэн бөгөөд ингэснээрээ нийтийн дайсныг дарахад өөрийн хувь нэмрийг оруулсан билээ. Дэлхийн 2-р дайны ялалтыг хангахад ийнхүү хувь нэмэр оруулсан нь манай улсын хувьд хүн төрөлхтнийг фашизмын боолчлолоос ангижруулахад хувь нэмэр оруулсан сайн үйл байгаад зогсоогүй манай улсын тусгаар тогтнолыг дэлхийн том гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэх асуудлыг ЗХУ-ын удирдлагын зүгээс дэвшүүлэн тавих үндэслэл болж өгсөнөөрөө Монголчууд бидний хувьд түүхэн, онцгой ач холбогдолтой үйл явдал болсон юм.
Энэхүү ялалтын Москва хотод болсон парадад 11 мянган цэргийн албан хаагчид, 151 нэгж цэргийн техник, 69 ширхэг байлдааны нисдэг тэрэг, онгоц оролцсон аж.
Москва хотод болсон ялалтын парад дээр ОХУ-ын ерөнхийлөгч В. Путины хэлсэн үгийг энд дарж үзэж (4:14 минут), бас текстийг уншина уу.
Москва хотод болсон ялалтын парадын бичлэгийг энд дарж үзнэ үү (42:56 минут). Энэ бичлэг жагсаалд оролцогсон цэргийн анги нэгтгэлийн төлөөлөл, цэргийн техникүүдийг нэг бүрчлэн тайлбарлан танилцуулж байгаагаараа онцлог.
Мөн сүүлийн өдрүүдэд дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа Крымийн хойг дахь ЗХУ-ын Эх орны дайны 13 баатар хотын нэг болох Севастопельд болсон парадын сонирхолтой гэсэн хэсгүүдээс энд мөн байрлууллаа. Эдгээр бичлэгүүдээс Крымийг ОХУ-д дахин нэгтгэсэн явдал Оросын ард түмний хувьд ямар ач холбогдолтой, баяртай үйл явдал болсныг анзаарч болно. Ялангуяа В. Путины үг хэлэх явцад хүмүүсийн реакци ямар байгааг ажиглаарай.
Крым, Севастополийн иргэдэд ялалтын баярын мэнд хүргэж В. Путины хэлсэн үг (4:46 минут). Энд дарж үзнэ үү.
Севастополь хотод болсон хуурай замын цэргийн парадын тухай 4:37 минутын сурвалжлагыг энд дарж үзнэ үү.
Севастополь хотод болсон ялалтын баярын усан цэргийн парадын 14:28 минутын бичлэгийг энд дарж үзнэ үү.
Севастополийн ялалтын баярын парадын агаарын цэргийн хэсгийг эндээс үзнэ (14:58 минут).

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих