Жил бүр аймгийн Засаг даргын нэрэмжит өндөр бүтээлийн өдрийг зохион
байгуулж байгууллага аж ахуйн нэгж, ард иргэд орчин тойрныхоо хог
хаягдлыг цэвэрлэдэг уламжлалтай. Энэ удаа тавдугаар сарын 16,17 –ны өдөр
"Өндөр бүтээлийн өдөр”-ийг зохион байгуулж аймгийн Засаг даргын
дэргэдэх агентлаг, сумын ЗДТГ-ын мэргэжилтнүүд, багийн ажлын алба,
байгууллага аж ахуйн нэгжүүд хотын ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн
зам талбайн хог хаягдлыг цэвэрлэлээ.
Урьдчилсан мэдээгээр бүх нийтийг хамарсан Их цэвэрлэгээнд 127 байгууллага, аж ахуйн нэгжийн 722 ажилтан албан хаагч, 3900 оюутан сурагчид, гэр хорооллын 515 иргэд оролцож, нийт 698 м3 хог хаягдлыг цэвэрлэж хогийн төвлөрсөн цэгт татан зайлууллаа.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих