ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан БОЭТ, ЛЭОС, ГБХЗХГ-аас хамтран "ХДХВ, ДОХ, БЗДХ-т өвчнөөс урьдчилан сэргийлэх нь" сэдэвт уулзалт, ярилцлагыг зохион байгууллаа. Тус уулзалтаар Дорнод аймгийн хүн амын дунд ХДХВ, ДОХ-ын халдварын тохиолдлыг бууруулах ажлын талаар төрийн болон ТББ-уудаас хийж буй ажлын талаар мэдээлэл солилцож, хамтран ажиллах саналыг хэлэлцлээ.
Уулзалт, ярилцлагад "Залуусын хүч төсөөллөөс илүү" нөлөөллийн үйл ажиллагааны зохион байгуулагч ГБХЗХГ-ын мэргэжилтнүүд, ДИС, ПТК, МСҮТ-ийн залуу багш, оюутнууд, ЕБС-ийн нийгмийн ажилтнууд болон Дотно зөвлөгч төвийн гишүүд зэрэг 60 гаруй залуучуудын төлөөлөл оролцож, тус сэдвээр мэдээлэл авч, санал солилцлоо.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих