Дорнод аймгийн Залуучуудын хөгжлийг дэмжих хөтөлбөр, Оюутны хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар, Зүүн Бүсийн Оюутны холбоо хамтран зохион байгуулсан "Залуучууд асуудлыг бус шийдлийг эрэлхийлж байна" сургалт 2 өдрийн турш үргэлжилж, амжилттай зохион байгуулагдлаа.
Илтгэл, мэтгэлцээний үндсэн ойлголт, багаар хамтарч ажиллах арга зүйг хослуулан сургалтыг зохион байгуулсан нь оролцогчдод мэдлэгээ хэрэглээ болгох, үргэлжлүүлэн хичээллэх боломжийг нэмэгдүүлж байлаа. Сургалтад хамрагдсан 110 оролцогчдоос "Үе үеийн илтгэгчид баг" ШИЛДЭГ ТӨГСӨГЧ -өөр шалгарч багийн шагналыг гардан авсан ба сургалтдаа бүрэн хамрагдсан 61 оролцогч амжилттай оролцсон БАТЛАМЖ-ийг гардан авсан юм. Цаашид сургалтад оролцогчдоос "ЛЕКТОР" илтгэх урлагийн клуб байгуулж, ур чадвараа нэмэгдүүлэх чиглэлээр тогтмол хичээллэж, тэднээр дамжуулан өсвөр үе, залуучуудад тус чиглэлээр мэдлэг олгох сургалт, тэмцээнүүдийг тогтмол зохион байгуулж ажиллах юм.
Суралцъя, чадваржъя, хөгжье гэсэн зорилгод нэгдэн гэр бүлээрээ, найз нөхдөөрөө, баг хамт олноороо 2 өдрийн турш хамтдаа суралцсан ДОРНОДЫН ОЮУНЛАГ залуустаа болон "LEADERSHIP ACADEMY"-ын гүйцэтгэх захирал, үндэсний лектор Б.Ганпүрэв багшдаа цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсье.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих