Хурлын ажлын алба нь Хурлын Тэргүүлэгч, Төлөөлөгчдийг ажиллах нөхцөл бололцоогоор хангаж, сонгуулийн бүрэн эрхийн хугацааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг хийж хэрэгжүүлэхэд нь туслах чиг үүрэг бүхий мэргэшсэн, орон тооны байгууллага юм.
Нутгийн өөрөө удирдах байгууллагаас өөрийн эрх хэмжээний хүрээнд зорилт, чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалтыг нь тогтоосон үндсэн үүрэг бүхий тодорхой ажлыг дагнан хариуцаж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн хуралдааны бэлтгэл ажил, хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт, шалгалт, судалгаа явуулахад Хурлын нэрийн өмнөөс оролцох үүрэгтэй орон тооны 11 ажилтан ажиллаж байна.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүтэц
- Ажлын албаны дарга
- Хурлын даргын зөвлөх
- Хурлын даргын туслах
- Мэдээлэл сурталчилгаа, Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ажилтан
- ГХУСАЗСЗ, Бодлогын хороодыг хариуцсан ажилтан
- Дотоод хяналт, Тогтоол шийдвэр, иргэний танхим хариуцсан ажилтан
- Санхүү, ХОМ, Шагнал хариуцсан ажилтан
- Гадаад харилцааны ажилтан /БНХЯУ -тай /
- Гадаад харилцааны ажилтан / ОХУ–тай /
- Бичиг хэргийн эрхлэгч, архив нярав хариуцсан ажилтан
- Жолооч

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих