Аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний газар, Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар хамтран "Нэгдүгээрт хүүхэд” үндэсний аяны хүрээнд хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр ажилладаг ажилтнуудын хүүхэд хамгаалал, хууль эрх зүйн шинэчлэлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор Хэрлэн сумын ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер, цэцэрлэгийн арга зүйчдэд сургалт зохион байгууллаа.
Сургалтаар хүүхэд хамгаалал, эрх зүйн шинэчлэл, хүүхдийн эрхийн зөрчил, хүүхдийн хөдөлмөр, "насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”, гэмт хэргийн хохирогч, холбогдогч хүүхдийн асуудал, хүүхдийн эрхийн байцаагчийн ажлын чиг үүрэг, Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний газрын хөдөлмөр, ажлын байрыг дэмжсэн бодлого хөтөлбөрүүд, ахлах ангийн хүүхдүүдэд мэргэжлийн чиг баримжаа олгох, зорилтот бүлгийн гэр бүлтэй ажиллах зэрэг мэдээлэл өгч, 2018 онд сургууль, цэцэрлэгүүдтэй хамтран ажиллах ажлын саналуудаа хэлэлцлээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26205
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих