Долоо хоног бүрийн даваа гарагт болдог Удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан боллоо. Энэ удаагийн хуралд аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албанаас цаг үеийн мэдээлэл хийлээ.
12 дугаар сарын 20-ны байдлаар Халхгол, Эрээнцав сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, Дашбалбар сум олон жилийн дунджын орчим, Баян-Уул, Хөлөнбуйр сумдад огт тунадас ороогүй ба бусад сумдаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байна.
Зудыг хар болон цагаан гэж ангилдаг. Цагаан зуд нь цагаанаар зудархуу, цагаан зуд гэж хоёр ангилдаг. Цагаанаар зудархуу гэдэг нь цасны нягт 0.20-0.24 г/см3 бөгөөд цасны зузаан 16 см-ээс их байхыг хэлдэг ажээ. Иймд Халхгол суманд цасны дундаж зузаан 19 см тул цагаанаар зудархуу ангилалд багтаж байна. Иймд тус суманд цаашид байдал хүндрэхээс урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат холбогдох байгууллагуудад даалгалаа.
Мөн цаашид 12 сарын урьдчилсан мэдээгээр нийт нутгаар уур амьсгалын дунджаас ахиу орох төлөвтэй байгаа тул эдгээр сумдад мал, өвөлжилт хүндэрч болзошгүй гэсэн мэдээллийг хуралдааны үеэр өглөө.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих