Ахмад настанд үзүүлж буй нийгмийн халамжийн үйлчилгээ нь Нийгмийн халамжийн тухай хууль, Ахмад настны тухай хууль, Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хууль, Хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих тухай хуулиудаар тус тус зохицуулагддаг. Дорнод аймгийн тухайд эмэгтэй 55, эрэгтэй 60-аас дээш насны 7053 ахмад настан байгаагаас 54,2 хувь нь буюу 3826 нь 55-64 насны ахмад настан байна.
Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас ахмад настны тэтгэвэрт 73 хүн хамрагддаг бол ахмад настныг асарч байгаа 677 иргэн, амралт, сувилал болон Магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд сувилуулсан нийт 1575 ахмад настан, улсын ударник, гавъяат, төрийн өндөр албан тушаал хашиж байсан 40 ахмадуудад улсын төсвөөс тусламж, хөнгөлөлтөнд тус бүр хамруулсан тухай мэдээллээ.
Мөн 2017 оны 01 дүгээр сарын 25 ны өдрийн Засгийн газрын 31 дүгээр тогтоолийн дагуу Ахмад настанд "Насны хишиг” олгох ажлыг 2017 оны 02 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зохион байгуулж ажиллажээ. Насны хишгийг 1 дүгээр олголтоор 2873 иргэнд 237,920.0 төгрөг зарцуулсан бол нийт 3073 иргэнд 490,570.0 мянган төгрөгийг зарцуулсан байна.
Зүүн бүсийн ахмад настны асрамж үйлчилгээний төвийн байрны нөхцөл байдалтай аймгийн удирдлагууд танилцаж, амьдрах орчин нөхцлийг сайжруулан байрны асуудлыг шийдвэрлэж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцад тусгагдсан тус асрамж төвийн барилгын өргөтгөлийн ажилд 320,0 сая, аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр 10,0 сая төгрөг, нийт 330,0 сая төгрөгийн өртөг бүхий шинэ байртай болсон.
Тус төв нь ахмад настны нийгмийн хамгаалалын тухай хууль, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хуулийг үйл ажиллагааныхаа чиглэл болгон олон нийтийн оролцоонд түшиглэн үйл ажиллагаагаа явуулж байна. Жилийн эцсийн байдлаар төвөөр нийт давхардсан тоогоор 13000 гаруй ахмадууд болон ХБИргэд үйлчлүүлсэн байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26422
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих