Ахмадуудад Билгийн тооллын хаврын тэргүүн сар-Цагаан сар, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан ахмадуудад жилд хоёр удаа Насны хишиг олгохоор Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулинд тусгасан. Энэ дагуу:
- 65-69 настай ахмад настан 50 мянга
- 70-79 настай ахмад настан 80 мянга
- 80-89 настай ахмад настан 150 мянга
- 90 ба түүнээс дээш настай ахмад настан 250 мянган төгрөгийн хишиг хүртэх юм.
Дорнод аймгийн ХХҮГ-н дарга Н.Мөнхгэрэл, дэд дарга Э.Жавхлан нар Насны хишиг авах ахмадуудыг Xэрлэн сумын баг бүрт Hийгмийн ажилтан бүртгэх тул ''Hасны хишиг олгох журам''-ийг танилцуулж, холбогдох мэдээлэл өглөө.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих