Олон улсын хүмүүнлэгийн "Пипл Ин Нийд” байгууллагын төслийн менежер Б.Ганчимэг, Дорнод аймаг хариуцсан мэргэжилтэн А.Энхтүвшин, төслийн сургагч багш Д.Наранхүү нар сумын онцгой комиссын гишүүд болон төсөвт байгууллагуудын албан хаагчдад Онцгой байдлын үед мал, амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар, стандартуудын талаар сургалтыг сумын нийтийн номын санд зохион байгуулж байна.
Энэхүү сургалт нь 02 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм.
"Пипл Ин Нийд” байгууллагын төслийн менежер Б.Ганчимэг тус байгууллагын үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Тус байгууллага нь дэлхийн 54 улсад үйл ажиллагаагаа эрхэлдэг бөгөөд 2009 оноос Монгол улсад зудад нэрвэгдсэн малчдад тусламж үзүүлж хүмүүнлэгийн ажлаа эхлэжээ.
Мерси Корсос болон "Пипл Ин Нийд” олон улсын байгууллагуудын хамтран хэрэгжүүлж байгаа "Гамшгийг даван туулахад технологийн болон уламжлалт аргыг ашиглах нь /LTT4R/ төслийн хүрээнд малчид цаг агаар, бэлчээрийн мэдээллийг гар утасны мессежээр хүлээн авах боломжтой боллоо.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26614
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих