Энэ сарын 3-ны өдөр Дорнод аймгийн Чулуунхороот сумын нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн 0132-р ангийн хилчид шөнийн цагаар хууль бусаар хил нэвтэрсэн, БНХАУ-ын автомашинтай долоон иргэнийг илрүүлэн баривчилсан байна. Тодруулбал, урд хөршийн тэдгээр иргэд шөнийн цагаар хууль бусаар ан хийж явах зуураа төөрсөн байж болзошгүй хэмээн албаныхан мэдээлж байгаа юм. Тэднийг хилчид Монгол Улсын хилийг зөрчиж байхад нь илрүүлсэн байна.
Хилийн цэргийн 0132-р ангийн алба хаагчид хил зөрчсөн хятад иргэдийг саатуулан энэ сарын 6-ны өдөр Дорнод аймгийн төвд саатуулж, улмаар Хятад улсад хүлээлгэн өгсөн талаар эх сурвалж мэдээлсэн юм. Хил зөрчсөн Хятад улсын иргэдийг илрүүлсэн 3-4 хилчнийг ажил үүргээ сайн биелүүлсэн хэмээн үзэж онц хилчин тэмдгээр шагнахаар болсон гэв.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих