Монголын уламжлалт Цагаан сарын баяр ойртож галлагаа ихсэж байгаатай холбогдуулан орон нутгийн Шинэ суваг телевизтэй хамтран " Цагаан сар " нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын хүрээнд 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар анги, Эрэн хайх, аврах анги, Баян-Уул суман дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангиуд Хэрлэн сум, Баян-Уул сумын төвийн гэр хорооллын айл өрхүүдэд биечлэн ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх, пийшин зуух, цахилгаан хэрэгслийн аюулгүй байдал, ил задгай үнс нурам, гэр орондоо бага насны хүүхэд ганцааранг нь орхихгүй байх талаар заавар зөвлөмж, тараах материал өгч зарлан мэдээллэх хэрэгслийг ашиглан сэрэмжлүүлгийг хүргэж ажиллалаа. Тус арга хэмжээнд Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн захирагч, ахмад Т.Баатархүү, Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад М.Сүхсайхан, Холбоо, зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Э.Ганжигүүр, Сургалт сурталчилгаа, ангиллын сургалт хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхтуяа зэрэг нийт 62 алба хаагчид ажиллалаа.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26638
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих