Цагдаагийн газрын албан хаагчдын гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглах хэт богино долгионы радио техник хэрэгслээр хангахаар шийдвэрлэсэн.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Л.Хишигтогтох цагдаагийн газрын хэсгийн байцаагч нарт радио станц, дагалдах хэрэгслийг хүлээлгэн өглөө.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26779
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих