Дорнод аймаг, ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд энэ сарын 27-ны өдөр Чойбалсан хотноо "Орос хэл, соёлын жил”-ийн нээлтийн ажиллагааг аймгийн ХДТ-т зохион байгуулна.
Энэхүү арга хэмжээнд Өвөрбайгалийн хязгаарын Олон улсын хамтын ажиллагаа, гадаад эдийн засгийн харилцааны сайд А.В.Дроботушенко тэргүүтэй албаны төлөөлөгчд ирж оролцоно.
"Орос хэл, соёлын жил”-ийн нээлтээр ЕБС-ийн сурагчдын дунд Орос хэлний олимпиад, "Орос орон миний нүдээр” хүүхдийн зургийн үзэсгэлэн, Чулуунхороот сумын ЕБС-ийн "Улыбка” чуулга, Өвөрбайгалийн хязгаарын урлагийн хамтлагийн хамтарсан тоглолтыг зохион байгуулж, "Орос хэлний төв”-ийг нээх юм.
Мөн үеэр Дорнод аймаг, Өвөрбайгалийн хязгаар хоорондын Хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурж, сургууль, цэцэрлэгүүдийн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна.
Албаны төлөөлөгчид энэ дашрамд орос хэлний "Матрёшка” клуб, Хэрлэн сумын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцах аж.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27030
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих