Хүүхэд, гэр бүлийн хууль эрх зүйн шинэчлэлтэй холбоотой эцэг эхийн боловсрол, мэдлэг, үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор "Гэр бүл-хүүхдийн хүмүүжлийн анхдагч орчин” эцэг эхийн хэлэлцүүлэг зохион байгуулах чиглэлийг ерөнхий боловсролын бүх сургууль, цэцэрлэг, байгууллагын түвшинд хүргүүлж, 4 дүгээр сард 30 орчим байгууллага, сургууль, цэцэрлэгүүдийн эцэг эхчүүдийн дунд сургалт, хэлэлцүүлгийг хамтран зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг "Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье”,"Гэр бүлийн орчин дахь хүүхэд хамгаалал”,"Хүүхэд, гэр бүлийн эрх, хамгааллын чиглэлээрх эрх зүйн орчин”,"Гэр бүлийн тогтвортой байдал” "Гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцаа, хандлага”, "Хайр халамжаар дутсан хүүхэд” сэдвүүдийн хүрээнд тус газрын мэргэжилтнүүд Хэрлэн сумын 1,2, Хан-Уул цогцолбор сургууль, 11 дүгээр сургууль,Хэрлэн сумын 4,5,7,8,9,10,11,”Дорнод түшиц” сургууль, цэцэрлэг,14,15 дугаар цэцэрлэг, Эрүүл мэндийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Цагдаагийн газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний алба, Хилийн цэргийн 0198 дугаар анги зэрэг байгууллагын эцэг эхчүүдийн төлөөлөл 1300 гаруй хүнийг хамруулан тус газрын мэргэжилтнүүд хүүхэд, гэр бүлийн асуудлаар сургалт, мэдээлэл, зөвлөгөөг өгч, хамтран ажиллалаа.
Салбар хэлэлцүүлгээс гарсан эцэг эхчүүдийн санал, зөвлөмж, уриалгуудыг эрэмбэлэн, аймгийн эцэг эхчүүдийн анхдугаар зөвлөгөөнд зөвлөмжлөн оруулахаар бэлтгэл ханган ажиллаж байна.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27285
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих