Дорнод аймгийн Оюутан Залуучуудын Нэгдсэн холбооны ээлжит 5-р чуулган энэ сарын 20-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаа талаар тус холбооны удирдлагууд мэдээлэл хийлээ.
Нутгийнхаа залуус, оюутнуудыг эгнээндээ нэгтгэн өдгөө 10 дахь жилээ угтаж буй Дорнод аймгийн залуучууд, оюутнууд ууган байгууллагыг мэдэхгүй хүн байхгүй биз. Үе үеийн залуусын төлөөлөл хүсэл тэмлүүлэл, эрх ашиг, дуу хоолойг илэрхийлэх зорилготой тус холбооны ээлжит хурал нь аймгийн төв болон бусад 13-н сумдыг оюутан залуучуудын өргөн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулагддаг уламжлалтай.
Ээлжит хурлаар өмнөх удирдлагуудын тайлан, зохион байгуулсан үйл ажиллагаа, цаашдын чиг хараа, залуучууд оюутнуудын санал хүсэлт болон дараагийн удирдлагыг сонгох сонгуульт үйл явдлуудаар өрнөдөг билээ. Энэ удаагийн чуулган ч урьдын жишигийн дагуу зохион байгуулагдахаар төлөвлөгдөн, ажлын хэсэг бэлтгэл ажлаа хангаж байгаа талаар тус холбооны одоогийн тэргүүн Э.Болд илэрхийллээ. Мөн тэрээр, "Дорнод нутгаар овоглосон залуу үе хамтдаа нэг дор хуран цуглаж, "өнгөрсөн-өнөөдөр-маргааш"-ийнхаа талаар хэлэлцэж, санал солилцож, сайн шийдэлд хүрч чаддаг чухал арга хэмжээ байж чаддагаараа ээлжит чуулган онцлог дүүрэн, ач холбогдол өндөр байдаг талаар хэлж, Улаанбаатар хотод ажиллаж, суралцаж байгаа залуучууд, оюутнуудаа, мөн Дорнод аймагтаа байгаа залуу үеийн төлөөллөө идэвхитэй оролцохыг уриаллаа.
Ээлжит 5-р чуулгантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 80111510, 88577278 утсаар болон www.facebook.com/groups/DOZNKholboo/ цахим хуудсаар холбогдон авах боломжтой юм байна.
Дорнод аймгийн Оюутан Залуучуудын Нэгдсэн Холбооны зарим зурагнуудаас та бүхэндээ хүргэе..

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27388
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих