Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудын алба хаагч, ажилтнуудын бие бялдарыг хөгжүүлэх, тэдний эрүүл мэндийг хамгаалах, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, спортын тэмцээн, уралдаан, явган аяллыг хөгжүүлэх, амралт, чөлөөт цагийг зөв боловсон, үр бүтээлтэй өнгөрөөх зорилгоор цагдаагийн газрын алба хаагчдын дунд 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр буюу бямба гаригийн өдөр явган аялалыг зохион байгууллаа.
Явган аялал Цагдаагийн газраас эхлэн модон гүүрээр гаран Хэрлэн голын урд хөвөөнд хүрсэн бөгөөд алба хаагчид нэгдсэн дасгал хөдөлгөөн хийж, өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлэв.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27460
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих