Дорнод аймгийн Прокурорын газрын Биеийн тамир спортын салбар зөвлөлөөс 2017 оны 2 дугаар улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу "Прокурор, ажилтны эрүүл мэндийг хамгаалах ажил”-ын хүрээнд амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сэтгэл зүйн ачааллаас хөндийрүүлэх, биеийн идэвхитэй хөдөлгөөнтэй байлгах, бие бялдрыг хөгжүүлэх зорилгоор 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр "Унадаг дугуйн аялал”-ыг зохион байгуулсан байна.
Тус арга хэмжээнд аялалын маршрутын дагуу Дорнод аймгийн Чойбалсан хотын төв "Найрамдал парк”-аас гараагаа эхлүүлэн зүүн зүгт 11 км-т байрлах "Зөвлөлтийн цэргийн дайчдын хөшөө” Бунхан толгойг дамжин Хэрлэн голын эрэг дээр буудалан саатаж, нийт прокурор, ажилтнуудын дунд хөгжилтэй, авхаалж самбаа шаардсан спортын 3 төрөлт уралдаан тэмцээнийг амжилттай зохион байгуулан аваргуудыг шалгаруулсан бөгөөд эргэн Залуусын төв талбайд ирж нийт 24 километр замыг унадаг дугуйтай туулсан байна.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=24446
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих