Дорнодын залуус өнгөрөгч амралтын өдрөөр "Эко -100” дугуйн аялал
боллоо. Аялалыг "ДОРНОД АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН НЭГДЭЛ”, "Дорнод аймгийн
пэйсбүүк групп”-ын залуучууд санаачлан зохион байгуулжээ.
Аяллын зорилго залуусын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх,
ногоон бүс цэвэр агаарт эко дугуйн аялал хийхэд оршиж байсан
юм. Тус аяллын маршрут Чойбалсан хотын төв "Найрамдал” цэцэрлэгт
хүрээлэнгийн хаалганаас, Дорнодчуудын шүтээн Хан-Уулруу нийт ирж очих 36
км замыг унадаг дугуй туулсан байна. Аялалд нийт 50 гаруй залуучууд
унадаг дугуйтай оролцжээ. Аяллын үеэр Хэрлэн голын эрэг дээр
залуучуудынхаа дунд спортын буухиа, хөгжөөнт тэмцээнүүдийг зохион
байгуулж нэг өдрийн идэвхтэй хөдөлгөөнтэй, эрүүл агаар
салхинд аялаж өнгөрүүлжээ. Уг үйл ажиллагааг дэмжин аймгийн Байгаль
орчин аялал жуулчлалын газар, А.Хүрэлбаатар захиралтай БД ХХК хамтран
ажилласанд зохион байгуулагчид сэтгэл хангалуун байна.
Дорнод аймаг 70 мянган хүнтэй. Чойбалсан хотод тавь гаруй мянган хүн оршин суудаг томоохон хот учир цаашид дугуйн замтай болох зайлшгүй шаардлагатай болсон гэдгийг аялалд оролцогч залуус ярьж байлаа. Авто машины замаар унадаг дугуйтай зорчиход эрсдэл ихтэй байдаг. Дугуйн замтай болсноор дулааны улиралд хүмүүс дугуйгаар ажил, сургуульдаа явах чийрэгжих гээд олон сайн талтай. Дорнодын залуус болон аж ахуй нэгжүүд уг санаачлагыг маш дэмжиж оролцсон нь цаашдаа дугуйн спорт болоод дугуйн хэрэглээ Дорнодод хөгжих өргөн боломж харагдаж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих