Улсын хэмжээнд Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн төгсөгчдийн үзүүлсэн амжилтаар Дорнод аймаг Нэгдүгээр, Өвөрхангай аймаг Хоёрдугаар, Увс аймаг Гуравдугаар, Дархан-Уул аймаг Дөрөвдүгээр, Баян-Өлгий аймаг Тавдугаар байруудад шалгарсан албан ёсны дүн мэдээ гарлаа.
Сүүлийн жилүүдэд амжилтын буухиаг таслаагүй нийт төгсөгчид, тэднийг бэлтгэсэн багш нар, сургуулийн удирдлагууд, бодлого арга зүйгээр хангаж байдаг Боловсрол, соёл урлагийн газар, үргэлж дэмжиж байдаг Аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн хичээл зүтгэлийн үр дүн байлаа.
Мөн өмнөх жилд 9 сурагч 800 оноогоор дүгнэгдэж байсан бол энэ удаад 11 сурагч болж нэмэгдлээ.
Жил ирэх тусам "Дорнодын боловсрол" өнгөжин дэвжиж амжилтаа ахиулж, баталгаажуулсаар байна.
dornodmedee.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27690
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих