Улсын хэмжээнд Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн төгсөгчдийн үзүүлсэн амжилтаар Дорнод аймаг нэгдүгээр байранд шалгарсан.. Аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын чансаа улсын хэмжээнд тэргүүлж, элсэх элсэлтийн ерөнхий шалгалтаар улсын хэмжээнд 2014 онд дэд байр, 2015 онд тэргүүн байр, 2016 онд дэд байр, 2017 онд тэргүүн байр, 2018 онд тэргүүн байрыг эзэлсэн амжилт үзүүлж байгаа юм. Өнгөрсөн жил 9 сурагч хамгийн дээд үнэлгээ буюу 800 оноогоор дүгнэгдэж байсан бол энэ удаад 11 сурагч болж нэмэгдэж байна. Дорнод Элсэлтийн ерөнхий шалгалтын хичээлүүдээр улсад үзүүлсэн амжилтыг үнэлж, 2015 оноос эхлэн жил бүр элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч бүрт 1 сая төгрөг, сурагчаа бэлтгэсэн багш нарт 500 мянган төгрөгийг аймгийн Засаг даргын нэрэмжит мөнгөн урамшуулал олгож ирсэн. Өнөөдөр их дээд сургуулийн хуваарь олголтын нээлт 07 дугаар сарын 3-нд Дорнод их сургууль дээр зохион байгуулагдаж нээлтийн арга хэмжээнд ЭЕШ-аар 800 оноо авсан 11 сурагч, бэлтгэсэн 11 багшид шагнал гардуулах ёслол боллоо. Арга хэмжээнд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга бөгөөд аймгийн Засаг дарга. М.Бадамсүрэн, аймгийн БСУГ-ын дарга А.Нансалмаа, Биеийн тамир спортын газрын дарга Б.Чимэддорж, Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа нар оролцлоо. Нээлтийн арга хэмжээнд хөгжимт драмын театрын уран бүтээлчид ая дуугаа өргөж мэндчилгээ дэвшүүллээ. Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ "Бид хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулах ёстой, яагаад гэвэл бидний үр хүүхдүүд уламжлан Монгол улс, Дорнод нутгийнхаа хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэнэ, тиймээс хүүхдийн төлөө бүхий үйл ажиллагаанд аймгийн хүүхдийн төлөө зөвлөл хамтарч өндөр ач холбогдож өгч оролцдог. Нийт төгсөгчид дөө амжилт хүсэн ерөөж мэргэжлээрээ сурч боловсрон, мэргэжилдээ эзэн болж, энэ сайхан тал нутагтаа эзэн байж, эх болсон Дорнод нутгаа хөгжүүлэх үйлсдээ, улам хичээн зүтгээрэй гэж эрхэм дүү нартаа захья” гэв

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27691
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих