Их, дээд сургууль, коллежид элсэгчдийн ерөнхий шалгалт 06 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд Хэрлэн сумын 1 дүгээр сургууль дээр явагдаж өндөрлөлөө.
Дорнод аймаг дахь Элсэлтийн ерөнхий шалгалтын комиссын даргаар аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга А.Нансалмаа, гишүүдээр Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн Ш.Сувдмаа, багшийн мэргэжил дээшлүүлэх инстутын мэргэжилтэн Н.Сайнбаяр, БСУГ-ын мэргэжилтэн Б.Бямбаханд, А.Мөнхжаргал, Хэрлэн сумын 1 дүгээр сургуулийн захирал Б.Батсүх, сургалтын менежер Л.Хишигдэлгэр, хөгжмийн багш Ц.Сарангэрэл ажиллав. Элсэлтийн ерөнхий шалгалтын журмын дагуу шалгалт эхлэхээс 2 цагийн өмнө Тагнуулын Ерөнхий газрын харъяа Дорнод аймаг дахь Тагнуулын газрын ажилтнууд битүүмжилж, лацадсан, хайрцагтай шалгалтын материалыг хүлээлгэн өгч, хянагч багш, шалгуулагчдын төлөөллийг байлцуулан лацыг задалж, шалгалт дуусахад сурагчдын материалыг лацдан, холбогдох байгууллагад хүргүүлж, шалгалтыг өндөр түвшинд зохион байгууллаа.
Энэ хичээлийн жилд:
Монгол хэл, бичиг-984 сурагч
Физик-339 сурагч
Монголын түүх-17 сурагч
Англи хэл-440 сурагч
Газарзүй-40 сурагч
Биологи-149 сурагч
Математик-657 сурагч
Монгол хэл-209 сурагч
Нийгмийн тухай мэдлэг-566 сурагч
Хими-157 сурагч
Орос хэл-28 сурагчид тус тус элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байна.
Элсэлтийн ерөнхий шалгалтад 11 хичээлээр 3785 сурагч шалгалт өгөхөөр бүртгүүлснээс 3585 сурагч шалгалт өгч, нийт сурагчдын 94,7 хувь нь элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдсан байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих