20 дугаар зууны Монголын түүхэнд тодрон гарч ирж,нийгмийн өөрчлөлтийг зоригтойгоор гүйцэтгэн,монгол угсаатныг туурга тусгаар улс болгохын төлөө тууштай зүтгэж, Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхаглан, Монгол түмэнд их удирдагч, шалгарсан хошой баатар, маршал хэмээн алдаршсан хүн бол Хорлоогийн Чойбалсан юм.
Чойбалсан Сэцэн хан аймгийн Ачит ваны хошуунынутаг Хэрлэн цагаан талбай гэдэг газар Суврагчин отгийнядуу эмэгтэй Хорлоогийн хөвүүн болон 1895 онд мэндэлжээ.
Найман наснаас 13 нас хүртэл хүрээнд шавилан сууж,1913-1914 онд Богд хаант Монгол Улсын Гадаад яамныдэргэдэх Орос-Монгол хэл бичгийн сургуульд суралцаж,
улмаар 1914-1918 онд Хаант Орос улсын Эрхүү хотынгимназид суралцаж, Х.Чойбалсаны 1921 оны ардынхувьсгалын партизан, Д.Бодоогийн байгуулсан нууц
бүлгэмийн гишүүн, 1921 онд МАХН-ын гишүүнээр элсжээ.
Тэрээр 1921-1924 онд БНМАУ-ын Бүх цэргийн дэджанжин, БНМАУ-ын 1924-1928 онд Бүх цэргийн жанжин,1928-1930 онд Гадаад явдлын яамны сайд, Мал тариалангийн яамны сайд, 1934-1936 онд Ерөнхий сайдын жинхэнэ орлогч, 1936-1940 онд ДЯЯ, ЦЯЯ-ны сайд Бүх цэргийн жанжин, 1939-1952 онд БНМАУ-ын Засгийн газрын Ерөнхий сайд, 1939-1949 онд ГЯЯ-ны сайдын үүргийг хавсран гүйцэтгэж байжээ.
Маршал Х.Чойбалсангийн захидлууд "Эрхэм ах Бодоотаны амрыг эрмой” хэмээн 1921-1924 оны үеийн дэд жанжин байх үеийн захидлаар эхэлж, түүний л бүхий л амьдрал, үйл ажиллагаа, Монгол улсын хэтийн талаарх бодлыг харуулахуйц 120 гаруй захидлаас бүрдэж байна. Энэхүү захидлууд эдүгээ Архивын ерөнхий газрын Үндэсний Төв Архив, Тусгай архивын сан хөмрөгт хадгалагдаж байна.
Х.Чойбалсан 1913-1914 онд Богд хаант Монгол УлсынГадаад яамны дэргэдэх Орос-Монгол хэл бичгийн сургуульд суралцаж улмаар 1914-1918 онд Хаант Орос улсын Эрхүү хотын гимназид суралцсан. Х.Чойбалсанг суралцсан тухай Үндэсний хувьсгалын 13 жил, Бүгд найрамдах засгийн 10 жилийн ойгоор гаргасан гэрэл зургийн түүхэн альбомд: "Чойбалсан 16 настайдаа Нийслэл хүрээнд Орос консулын газар байгуулсан Орос хэл бичгийн сургуулийн эрхлэгч Цэрэндорж, Жамсранов нараас гуйж зөвшөөрөгдөн мөнхүү сургуульдаа орж, улмаар Монголоос Эрхүү хотноо сургуульд хэдэн сурах хөвгүүн явуулах хэмээхийг сонсож тэрхүү сургуульд орохыг хүсэж тус Монголын сургуулийн багш байгаад нутагт буцах багш Данчинов нараас өөрөө гуйн очиж тэднийг дагалдан Эрхүү хотноо одож мөн өвөлжин тэндэх сургуулийн хөвгүүдийн орон тоонд багтаж Орос бага сургуулийг гурван жил шахам үйлджээ” хэмээн тэмдэглэжээ.
Эрхүү хотод суралцаж байхдаа Цеплов гэх эмэгтэйнд амьдарч байсан нь түүний захидлаас тодорхой болж байна.
Маршал Х.Чойбалсан Цепловыг "Бабушка” буюу "Эмээ”хэмээн ихэд хүндлэн дууддаг байсан бөгөөд хожим түүнтэй захидлаар харилцан бэлэг сэлтийг тасралтгүй хүргүүлэн халамжилсаар байжээ. Тухайлбал: 1946 оны 12 дугаар сарын 26-нд бичсэн захидалдаа:
"Сайн байна уу хайрт эмээ минь.
Таны 1946 оны арван сарын 24-нд бичсэн захидлыг 1946 оны 12 сарын 5-нд хүлээн авлаа. Надад болон манай гэр бүлд сайн сайхныг хүсэн ерөөсөнд мөн намайг дурсан санаж байгаад тань би маш их баярлалаа.
Өөрийн зүгээс Танд эрүүл мэнд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж байна. Өндөр насыг насалж буй Танд өчүүхэн бэлэг болгож пальто, даашинз хийхэд тохиромжтой дайны олз болох торгон даавуу, гар хийцийн болон үйлдвэрийн аргаар хийсэн ноосон цамц, хантааз, таван хурууны бээлий, оймс, 26 кг цөцгийн тос ба гутал илгээж байна.
Миний энэ өчүүхэн бэлгийг хүлээн авна уу.
Чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлсэн Чойбалсан” хэмээнбичиж байсан бол түүний хариу болгож Цепловоос: "Минийэрхэм нөхөр бөгөөд хүү маршал чинийхээ амрыг эрье.Явуулсан бэлгийг чинь аваад ийм удаан хугацаанаабаяр талархлаа хүргээгүй байсандаа маш их гэмшижбайна. ... Би чамд эрүүл урт удаан нас ба чиний үйл хэрэг
дээр амжилт өгүүлэхийн тулд бүхнийг чадагч хүчиндөдөр бүр залбирч байдаг ...” гээд өөрийн амьдралын тухайдэлгэрэнгүй өгүүлжээ. Мөн түүний Эрхүүд нөхөрлөж ойр
дотно байсан нөхдөөс ч бичсээр байжээ. Түүний дагалдансурч байсан сургагч багшийн гэр бүл, Эрхүү дэхь найзуудаас нь тасралтгүй захидал бичиж, хэтийн төлөв, хоёр орны аж байдлын тухай санал солилцсоор байжээ.
9 Маршалын захидлууд Х.Чойбалсанг 1921 оны хавар цагт баруун хязгаарын Монголчуудад нам, засгийн сурталыг нэвтрүүлэх ба Барон Унгерний үлдэгдэл цэргийг даран сөнөөх цэргийн дэд жанжинд томилж, баруун замын тусгай ангийн цэргийн яамны хэргийг эрхлүүлэн Пунцаг, Дарьжав нарын хамт явжуулж ажиллуулсан үеэр Монгол Улсын Ардын Засгийн газрын анхны Ерөнхий сайд Д.Бодоо: "Бүх цэргийн дэд жанжин Чойбалсан толилмуй. Үүнд илгээсэн захиаг хүлээн авч сэтгэл баярлав. Энэ болтол өдий үзэж мэдсэн болвоосолон түмэндээ аливаа хэрэг хараахан дуусаагүй бөгөөд Сайнноён хан аймгийн газар хэсэг бүлэг цагаанууд түйвээсээртул хараахан энэ удаа татаж аваахад учир дутагдалтайба дайсныг арилгахыг урьтал болговоос зохимой” хэмээнцааш Хатанбаатар, Дархан чин ван нартай хамтран ажиллахтухай үүрэг даалгавар өгч захидал илгээж байжээ. Цэргийн
яамны сайд Д.Сүхбаатарыг ЗХУ-д явахад Х.Чойбалсанг1921 оны намар Ардын Засгийн Газраас баруун хязгаараасдуудан ирүүлж түр орлуулан Цэргийн яамны сайдаар тохоонтомилсон билээ.Хожим Х.Чойбалсанг ДЯЯ-ны сайдад нэр дэвшүүлэхэдтэрээр: "Дотоодыг хамгаалахын нэр нь одоо хүндтэйбайна. Энэ бол дотоодыг хамгаалахын чухал болохыг ардбүхэн ойлгосноос болж байгаа биш. Харин гагцхүү түүнээсайх болгоомжлох байдлаас хүндэтгэж байна” хэмээсэн ньүнэнтэй билээ.
Маршал Х.Чойбалсан Дотоод явдлын яамны сайд болсныдараа буюу 1936 оны 12 дугаар сарын 19-нд Үйлдвэрчнийэвлэлүүдийн төв зөвлөлийн дарга Н.Элээгийн тухай
Монгол Ардын намын Төв хорооны нарийн бичгийн дарганарт ихээхэн шүүмжлэлтэй захидлыг илгээжээ. Тэрээр угзахидалдаа: "Нөхөр Элээ ийнхүү улс төрийн холбогдол бүхийхүнд ноцтой зүйлийг улсын чухал байгууллагын нэр лугаахолбогдуулан хэлэхдээ олон нийтийн эдлэн харилцаа болохутсаар шууд хэлсэн нь учир байдлыг ухварлаагүй ардын дунддэлгэрүүлэн задалж болох ба үл болохуудыг ялгаж сайтар
мэдэх нөхөр Элээ тэр мэт ноцтой зүйлүүдийг утсаар хэлсэннь үнэхээр эргэлзээтэй” хэмээгээд Н.Элээгийн гаргасанасуудлыг шалгаж, шийдвэрлэхийг хүсчээ. Мөн Дотоод
явдлын яамны ажил үүргийн талаар өөрийн ажил байдлыгилтгэсэн захидалдаа: "Дотоод яамны нэр алдрыг дээшлүүлэхба ажлын дутагдлыг арилгах талаар их л ярьж бичдэгболовч жинхэнэ хэрэг дээрээ биеэр тусалсан нь цөөхөн, ...аливаа ажлыг хийхэд өөрийн гараар хийх хэрэгтэй. Хэрэвчингэхгүй ахул ажил хийж суралцах ба бүтээл огт үгүйтул энэ тухай тайлбарлаж байгаа хэрэг болой” хэмээгээдсайдын ажлыг хүлээж авсан цагаас хойш гарсан хэргүүдийнталаар тодорхойлон бичжээ.ДЯЯ-ны сайд байх хугацаанд хууль зүйлийг баримтлахыгшаардаж олон газрууд руу албан захидал хүргүүлж байв.Тухайлбал ДЯЯ-ны Архангай аймаг дахь хэлтсийн даргад:
"Танай хэлтсээс Тусгай бүрэн эрхт комисст тасланшийтгүүлэхээр ирүүлсэн лам нарын мөрдөн байцаалтынхэргүүд нь туйлын муугаар бүртгэгдсэн байх ба түүнчлэн
мөрдөн байцаалтын хуулийн журамд огт тохирохгүйзүйлүүд байх” гээд хуулийн дагуу хэргийг бүртгэн явуулгэж 233 хүний хэргийг буцааж байжээ. Хэдий хуулийн дагууажиллахыг шаардаж байсан ч мөн хууль бус хилс хэргийгзохиомлоор явуулж байснаа тэрээр ЗХУ-ын Дотоод явдлыняамны сайд Н.И.Ежовт бичсэн захидалдаа тэмдэглэжээ. Угзахидалд: "Бид нар ажил хэрэг дээрээ нөхөр Сталинаасдээд ангийн толгой лам нарын улсаас урваж тагнуул хийсэнба зэвсэгт бослого гаргах хэмээсэн хэрэг тавыг бэлтгэжөргөн илтэд хурлаар үзүүлэн таслуулах хэмээсэн зөвлөгөөгбиелүүлэн гүйцэтгэж чадсан баймуй” гэж ЗХУ-ын заавар,зөвлөгөө, шахалтаар гүйцэтгэсэн гэдгийг энэхүү захидалдаатодорхой тэмдэглэн үлдээжээ.
Маршал Х.Чойбалсан Дотоод явдлын яамны сайдаарДамбыг томилж, "корпус захирагч” цол олгоно уу? ХэмээнЕрөнхий сайд А.Амарт бичсэн захидал орос хэлнээ
хөрвүүлснээр олдоод байна. Мөн Ю.Цэдэнбалд бичсэнзахидал зэргүүд нь орос хэлнээ хөрвүүлснээр олдож буй ньтүүний захидлуудыг ямар нэгэн хэмжээгээр хянаж байжээ
гэсэн таамаглалыг төрүүлж байна. Тэрээр ЗХУ-ын их удирдагч И.В.Сталин болон
В.М.Молотов, К.Е.Ворошиловоос эхлээд томоохон эрдэмтэд,энгийн иргэдтэй ч захидал харилцаатай байжээ. ТэрээрП.Н.Шастинд: "Таныг манайд ажиллаж байхад янз бүрийншашны арга барил, мунхруулга ноёрхож байсан бөгөөд Татэрхүү шашны эмчилгээ, мунхруулгад цохилт өгсөн анхныхүмүүсийн нэг билээ. Бид өнөөдөр сум, багт эрүүл мэндийнтөвтэй болсон” хэмээгээд эмнэлгийн шинэ боловсонхүчнүүдийг сургах факультет ажиллуулж байгаагаа дурджээ.Мөн эрдэмтэн Юдинг БНМАУ-д ирж ажиллах талаар саналтавьсан, Ардын хувьсгалын түүхийн талаар ном бүтээхийгдэмжин ажиллахаа илэрхийлж байжээ.Маршал Х.Чойбалсаны захидлуудыг үзэхэд тэрээр ЗХУ-дэлчин сууж байсан Ж.Самбуутай нэлээд дотно харилцаатайбайсан нь тодорхой болж байна. Маршал Ж.Самбууд ахуйн Маршалын захидлууд 10хэрэглээний нарийн зүйлүүдийг захиж бичсэн хийгээд гэрорныхоо аж амьдралын талаарч дурсаж, эх орондоо болжбайгаа үйл явдлыг сонсож, мэдэж бай хэмээн "Радио”хүргүүлж байжээ. Мөн түүний бичсэн монгол морьдыгхэрхэн сургаж, хэрэглэх тухай хойд Солонгосын удирдагчКим Ир Синд явуулахаар зэхсэн зөвлөгөөг үндэслэн Улсынсайн малчдын цугларалтыг хийж, малчдын гарын авлагыгбүтээжээ.
Маршал гадаадад суралцаж буй иргэдээс захидалхүлээн авахдаа ихэд дуртай байжээ. Чингэхдээ суралцанбуй орныхоо элдэв байдлын тухай тодорхой, тасралтгүйбичиж байхыг зөвлөж, өөрийн зүгээс захидал бүрийн хариугбичиж чадахгүйгээ учирладаг байжээ. Энэ нь маршалынтал талын мэдээлэлтэй байх сонирхол төдийгүй гадаадад
сурч буй сурагчиддаа тулгарч буй асуудлыг мэдэх, түүнийгнь шийдвэрлэхэд дөхөм болж байжээ. Тухайлбал: Армынгенерал Батын Доржоос Фрунзын нэрэмжит академийгтөгсөхөөр: "... Зөвлөлтийн ард түмний эх оронч үзлийнтухай” дипломын ажил бичиж байгаа, ДЯЯ-ны сайд,хошууч генерал Б.Дүйнхоржаваас: "Маршал танаас гэрбүлийнхээ аж амьдралын асуудлын талаар тусламж гуйхнь хэцүү байна. Гэвч гэр бүлийнхээ үнэн байдлыг тандаааргагүй илтгэж, намайг сургууль төгсөж иртэл миний
хүсэж байгаа зүйлүүдийг, Дотоод яамнаас хэрэглүүлж байхзөвшөөрлийг олгож гүн их тусламж үзүүлэх” -ийг хүссэнзахидлуудыг илгээж байжээ. Маршал Х.Чойбалсаны зүгээсдээрх хүсэлтийг бүрэн дүүрэн дэмжиж туслалцаа үзүүлсээриржээ. Мөн хошууч генерал Чойровын Доржпалам, дэслэгчгенерал Цэдэнгийн Жанчив, Баатар ван Наваан-Юндэн зэрэгнэр төртэй хүмүүс нөхөр ёсны захидал бичсээр байжээ.
Маршал Х.Чойбалсантай хамгийн ойр байсан нарийнбичгийн дарга Л.Бат-Очир ЗХУ дахь БНМАУ-ын Элчинсайдын яамны үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүйзахидлыг түүнд явуулж байсан бол 1947 онд Маршалындаалгавраар 2 сар амрах хугацаандаа морь уяж, Төв аймаг,Бүх Цэргийн наадам, Төв аймгийн Баян сумын наадамдморьдоо уралдуулж, Баян сумын наадамд 2 морь нь айрагдаж,наадмуудад хэн хэн гэдэг бөх үзүүр түрүүнд үлдсэн, хаанахынхэний, ямар зүсмийн морь түрүүлсэн зэргийг захидалдаабичжээ.
Хөгжмийн нэрт зохиолч Л.Мөрдоржоос 1940 оны 7дугаар сарын 7-нд Маршал Х.Чойбалсанд «Сүхбаатар»,«Партизан Чойбалсан», «Ахмад партизан» зэрэг дуунууд
зохиоход дууны үг зохиосон хүнийг маршалын зүгээс шагнаадая зохиогчийг орхигдуулж, өнөөх дууны үг зохиосон хүн ньтүүнийг тоохгүй байгаа тухай гомдол мэдүүлсэн захидал чсонирхолтой.
Монгол судлаач, нэрт эрдэмтэн Оуэн ЛаттимороосМонгол Улсад ирж түүх, улс төр, эдийн засгийн бүтэц,боловсролын тогтолцоо ба соёлын амьдралыг судлахыгхүсэж 1947 оны 2 дугаар сард захидал бичиж байсныг ньмаршал хувийн хэрэгтээ хадгалан үлджээжээ.
Маршалын журмын нөхдийн төрөл төрөгсөд түүнээстусламж дэмжлэг хүсч байсан талаарх захидал ч анхааралыгтатдаг. Тухайлбал: Д.Сүхбаатар жанжины төрсөн дүүгийнохин Цэрэндуламаас давхар ажил гүйцэтгэж буй нэмэгдлийгнь олгохгүй байгаа тухай, Б.Элдэв-Очирын охин Дарьбазараасэрдэм мэдлэгээ дээшлүүлэх хүсэлтээ илтгэж Намын дээдсургуульд оруулж өгөхийг хүссэн захидлуудыг бичиж байсантөдийгүй Өмнөговь аймгийн иргэн Пунцагийн ЖанцангаасУлаанбаатарт буй оюутан хүүхэдтэйгээ уулзахаар явахад унааолдохгүй байгаагаа учирлан машин олдох болов уу хэмээнасуусан захидал бичиж, Маршалаас түүнийг нь "хүргэ”хэмээн цохож байсан бол иргэн Т.Дэндэвээс Зөвлөлтийнмэргэжилтний захисан захиасын дагуу Төв аймгийнЭрдэнэсант сумын нутгаас газрын тос байж болзошгүйгазрыг нээн илрүүлж, Шинжлэх ухааны хүрээлэнгийн даргаА.Амарт шинжлүүлэхээр өгсөн нь талаар болж дахин Завханаймгийн нутгаас мөн газрын тос байж болзошгүй газрыг олжмөн адил өгснөө дурдан тухайн газруудыг шинжилж өгөхийгхүсэж байжээ.
Маршалд бичсэн захидлуудын ихэнх нь "Шалгарсанхошой баатар, маршал танаа” гэж эхэлж байхад түүний төрөлсадны хүн болох Гонгорын зүгээс: "Хүндэт ах эгч дүү нарынамрыг эрье. Та нар сайн бөгөөд Нэргүй сайн суралцаж байнауу?. Сувд ном их үзэж байна уу?” хэмээн энгийн ойр төрөлхүмүүсийн хоорондын харилцааг харуулсан захидлуудыгбичиж байжээ.
Архивын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрынТусгай архивт хадгалагдаж буй Маршалын захидлуудаасбүрдсэн уг эмхэтгэлээс та бүхэн түүний амьдралдаабаримталж байсан зарчим, чиг хандлагын өөрчлөлт, БүгдНайрамдах Монгол Ард Улсад нийгмийн өөрлчлөлтийгхийхийн тулд ЗХУ-ын удирдагчдын зүгээс түүнд хэрхэнзаавар зөвлөгөө өгч, чиглүүлж байсан, маршал тэргүүтэйудирдлагад бичсэн "Монгол Улс ба түүний ард мандаг” хэмээнцусаараа тангараглан бичсэн захидлыг ч энд оруулсан болно.Энэ бүхэн нь маршал Х.Чойбалсаны намтар судлал төдийгүй,
Монголын түүхийн нэгэн үеийн түүхийг тодруулахад хувьнэмэр болох болов уу хэмээн лавтай итгэнэм.
СудлаачНа.Батболд

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих