Өнөөдөр буюу 2018-07-31-ны өглөө Дорнод аялал жуулчлал нэгдэлийн тэргүүн Р.Зоригтбаатар цахим хуудсаараа дамжуулж нэгэн мэдээлэл түгээжээ.
Энэхүү мэдээллийн агуулга нь 2018.07.24-27- ны өдрүүдэд аймгийн ЗДТГ болон БОАЖГ-ын нэр бүхий төрийн албан хаагчид, Хятадын 5 автомашин бүхий 20 хүний бүрэлдэхүүнтэй багийг Хятад талын зохиосон аялалын маршрутаар 2 аймгийн нутгаар дагуулан явж, улмаар Дорнод аймгийн аялал жуулчлалын бизнесийн байгууллагуудад мэдэгдэлгүй ажил хэргийн үр дүнгүй уулзалтыг зохион байгуулж буцаасан нь Дорнод аймгийн аялал жуулчлалын төрийн бодлогын дагуу орон нутгийнхаа бизнес эрхлэгчдийг нэгдсэн зохион байгуулалтанд оруулах, нэг сүлжээ байгуулах, аймгийнхаа эдийн засгийг хөгжүүлэх зорилгоор тодорхой ажлуудыг үе шаттай хэрэлжүүлж байхад Засаг дарга М.Бадамсүрэн та ААНБ, бизнес эрхлэгчдийн хийж чадах ажлыг булаан авч, Хятад талын эрх ашигт нийцүүлэн төрийн албан хаагчдаар хөтөчлүүлсэн гэжээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих