2015
оны эхний өдөр дэлхий даяар нээлтээ хийх "Арслангийн сүрт тэнгэрийн
жанжин” нэртэй уран сайхны кино зураг авалтаа эхлүүлээд байгаа. Тус
кинонд Адал явдалт киноны домог болсон дэлхийн кино ертөнцийн нэрт
жүжигчин Jackie Chan, Хамаг Монгол төслийн дуучин М.Баясгалан хамтран
дүр бүтээж байгаа юм. Жүжигчин Jakie Chan-тай бүтээсэн зураг авалтаа
дуусгаад М.Баясгалан Монгол түмнийхээ нэрийн өмнөөс үндэснийхээ дээлийг
Jakie-д бэлэглэжээ. Монгол түмний өв соёл бахархал болсон бэлгийг
хүртсэн Jakie Chan хэлэхдээ "Би Монгол цустай. Ийм сайхан дээлтэй
боллоо” хэмээн тун ч баяртай байлаа.
Мөн "Хамаг Монгол төсөл”-ийн дуучин М.Баясгалан энэхүү киноны зураг авалтаа дуусахаар Монголд ирэх гэнэ. Тэрээр Хамаг Монгол төслийн удаах хамтарсан уран бүтээлээ үргэлжлүүлэх аж.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих