АНУ-ын Хавай мужийн Хонолулагийн олон улсын кино наадамд оролцох "Гийчин” киноны зураг авалт Чингисийн талбайд боллоо.
Энэхүү киноны зураг авалтад зуны халуунд халж, хүйтэнд хөрч гадаа гудамжинд ажилладаг "Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн шар хантаазтан, ногоон байгууламжийнхан туслах дүрийг бүтээв. Тус киноны зохиолч Б.Баярмагнай "Хэнээс ч шан харамж горьдолгүй өөрт оногдсон зам талбайгаа цэвэрлэн цалингийн хэдэн төгрөгөөрөө амь амьдралаа залгуулж явдаг шар хантаазтануудад, зарим хүмүүст заяагаагүй торгон мэдрэмж, хүнлэг сэтгэл, нөр их хөдөлмөрч зан байдаг юм шүү гэдгийг энэ киногоороо харуулахыг зорьсон” гэв.
Киног Ардын жүжигчин А.Энхтайван найруулж, гол дүрд нь Төрийн соёрхолт, жүжигчин Ц.Төмөрбаатар, Ж.Сүххуяг, МУСТА жүжигчин Ц.Төмөрхуяг нар тоглон "Идуган” энтертайментын уран бүтээлчид хамтран ажиллаж байгаа аж. Олон улсын кино наадам ирэх сарын 21-21-нд болох юм.
Ж.Болор
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих